Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
“Ромео & Жульетта”-гийн 127 дахь тоглолт болно

Хагас мянганы тэртээд бичигдэж, зуун зууны туршид хүн төрөлхтний аугаа их хайр сэтгэлийн билэг тэмдэг болон мөнхөрч хэн бүхний зүрх сэтгэлийг эзэмдэгч У.Шекспирийн алдарт “Ромео & Жульетта” бүтээлийг УДЭТ түүхэнд 3 дахь удаагаа Төрийн соёрхолт Н.Наранбаатарын орчин цагийн цоо шинэ дэг тавилтаар, залуу үеийн уран бүтээлчдийн хамтаар дахин бүтээн туурвижээ.
Дэлхий дахинаа өдийг хүртэл олон зуун хэл дээр тавигдаж буй энэхүү сонгодог жүжиг театрын амьд урлаг болон та бүхэнд хүрч, хайр дурлалд зүрх сэтгэлээрээ гүн автах, түүний зовлон ба жаргалын туйлыг дахин тунгаах бодлуудыг бэлэглэж, хайрлах хайрлуулах хувь тавьлантай хүн болж төрсний гайхамшгийг мэдрүүлэх нь лавтай. Тоглолт энэ сарын 20, 21-нд 19:00 цагт, 22-нд 18:00 цагт Улсын драмын эрдмийн театрын тайзнаа амилна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан