Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төмөр замын даргаар орос хүн тавих уу

Төмөр замын даргыг солих нь гэсэн яриа хэдэн сарын өмнөөс л яригдаж эхэлсэн. Харин саяхнаас  ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж Төмөр замын дарга Т.Очирхүүг солих тушаал гаргасан гэсэн мэдээлэл гарах боллоо. Т.Очирхүүгийн ажлаас нь халах болсон үндэслэл нь “Тэтгэврийн насанд хүрсэн” гэсэн гурван үг л гэнэ. Гэвч түүнийг 2013 он хүртэл Төмөр замын дарга байхаар анх ажилд ороход нь гэрээ байгуулсан аж. Тиймээс Ц.Дашдорж сайдын гаргасан тушаал үндэслэлгүй байж болох талтай гэнэ. Түүнчлэн Оросын тал “Хэрэв Төмөр замын газрын даргыг солих эсэхийг ирэх сард болох хувь нийлүүлэгдчийн хурлаар хэлэлцэнэ. Хэрэв Т.Очирхүүг сольвол дүрэмд заасны дагуу Орос дарга тавина” гэсэн тайлбар холбогдох албаныханд хийжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан