Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар төмөр зам ирэх жил санхүүгийн зах зээлд гарна

Уул уурхай эрчимтэй хөгжих, импортын бараа нэмэгдэхийн хэрээр төмөр замын ачаа тээвэр өсч ирлээ. Тухайлбал, 2015 он гэхэд тээвэрлэх ачааны хэмжээ 33.5 сая тоннд хүрэх судалгаа бий. Энэ оны эхний хагас жилийн байдлаар л гэхэд,  11 сая тонн ачаа, 2.3 сая зорчигч тээсэн аж. Эдүгээ Замын-Үүд-Эрээний чиглэлд өргөн царигийн хоёр дахь замыг тавиад байна. Монголын талаас хилийн багана хүртэл 3.5 км замыг өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн сар гаруйхны хугацаанд тавьжээ. Харин урд хөрш өөрийн нутаг дэвсгэрт оногдох 3.9 км замыг өнгөрсөн зургадугаар сард тавьж дуусгасан аж. Өмнө нь нэг замтай байхад хоногт 12 галт тэрэг л нэвтрүүлдэг байж.  Замын-Үүд-Эрээний хооронд хос төмөр замтай болсноор ачаа тээвэр нэвтрүүлэх чадвар хоёр дахин нэмэгдэж, хоногт 24 хос галт тэрэг өнгөрүүлдэг болсон байна. Үүнээс гадна манай төмөр замчид шинэ төмөр зам богино хугацаанд барьж чадахаа харуулсан үйл явдал боллоо.
Өнгөрсөн сард  Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дүрмийн сан 225 сая ам.доллараар нэмэгджээ.  Мөн ОХУ-ын “ВТБ” банкны 36 сая ам.долларын зээлээ бүрэн төлөөд байна. Улаанбаатар төмөр замын дарга Т.Очирхүү сэтгүүлчдэд “Улаанбаатар төмөр зам энэ жил зээл болон хүүний өрнөөс салж чадна. Ирэх жилээс санхүүгийн зах дээр гарах бололцоо бий. Манай төмөр замын дүрмийн санд 3.6 орчим тэрбум төгрөг бий. Өнөөдөр 300 гаруй тэрбум төгрөгөөр өслөө. Учир нь, Монгол, Оросын Засгийн газар сүүлийн жилүүдэд 250 сая ам.доллар өгнө гэж ярьж ирсэн. Өнөөдөр хоёр талаас бус бүр 150 сая орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Оросын талын хөрөнгө оруулалт өнөөдөр 37 зүтгүүр болж ажиллаж байна. Монголын өгсөн мөнгө нь техникийн шинэчлэл, дэд бүтцийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулна. Манай төмөр зам нэлээд хуучирсан. Жилд 50 гаруй км зам засч ирлээ. Энэ онд 70 км газарт их засварын ажил хийж байна. Ийм засвар хийхээр тухайн зам тавь, жаран жил толгой өвдөлтгүй болдог. Ингээд дэд бүтэц, хөдлөх хүчин чадлыг нэмэгдүүлэх үүднээс энэ жил 70 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж буй юм. Уул уурхай хөгжихийн хэрээр ашигт малтмал олборлогч, экспортлогч компаниуд өөрийн вагонтой болж байна. Тухайлбал, төмрийн хүдэр экспортлогчид вагонтой боллоо. Одоо нүүрсний компаниуд өөрийн вагонтой болох хэрэгтэй. Дэлхийн жишигт том үйлдвэрлэгчид өөрийн вагонтой байдаг. Уул уурхайн компаниуд одоо 3000 гаруй вагон эзэмшдэг”  хэмээн мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан