Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
ЕБС төгсөгчдийн ЭЕШ-ын оноог дээшлүүлэх “UP” төслийг эхлүүллээ

Ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчид их, дээд сургуульд орохын тулд элсэлтийн ерөнхий шалгалт өгч, шалгалтын онооноосоо хамааран сургуулиа сонгодог. Сонгинохайрхан дүүргийн төгсөгчид уг шалгалтын оноогоор төдийлөн дээгүүрт жагсдаггүй нь сүүлийн жилүүдэд нийслэлийн хэмжээнд 6, 7-р байруудад жагссан үзүүлэлтээс харагдана. Энэ нь нэг талаас сурагчдын сурлагын чанартай холбоотой мэт боловч өргөн утгаар нь авч үзвэл сургалтын орчин, багш нарын чадавх, эцэг эхийн дэмжлэг зэрэг маш олон хүчин зүйлээс хамааралтай.

Эдгээр асуудлуудыг шийдвэрлэж, ерөнхий боловсролын сургуулиа төгсөж буй хүүхдүүдэд цаашид чанартай их, дээд сургуульд хүссэн мэргэжлээрээ элсэхэд нь туслах үүднээс дүүргийн удирдлагууд боловсролыг дэмжих дэд хөтөлбөрийн хүрээнд “UP” төслийг эхлүүлж, өнөөдөр төслийн танилцуулгыг хийлээ. Цаашид жил бүр тогтмол хэрэгжих уг төслийн нээлтэд 1500 орчим сурагч, сургуулиудын захирал, багш нар мөн сурагчдын эцэг эхийн төлөөлөл ирж, төслийн талаарх мэдээлэл, дүүргийн зүгээс төслөөр дамжуулан хүүхдүүдэд ямар боломж олгож байгаа мөн эцэг, эхчүүд юун дээр анхаарах ёстойг хэлэлцсэн юм. Төслийн танилцуулгын үеэр Засаг дарга Ж.Сандагсүрэн “Бид Сант, Олонлог зэрэг хувийн сургуулиудын багш нартай хамтран ажиллана. Дүүргийн 4 бүсэд сонгоны анги хичээллүүлнэ. Хамгийн гол нь хүүхдүүд өөрсдөө хичээх хэрэгтэй. Мөн бид багш нарынхаа чадавхыг дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Жил бүр багш нар руу чиглэсэн сургалт семинарыг хувийн болон улсын томоохон сургуулиудтай хамтран зохион байгуулна. ЭЕШ-ын оноогоороо тэргүүлсэн сурагчдаа бид гадны тэтгэлэгт хөтөлбөрт хамруулна. Түүнчлэн сайн ажилласан, хүүхдүүдийнхээ оноог дээшлүүлсэн багш нартаа мөнгөн урамшуулал олгоно. Жишээ нь: Шилдэг 4 багшид тус бүр 10 сая төгрөг, 10 багшид тус бүр 2 сая төгрөг, 10 сургуулийг тус бүр 6 сая төгрөгөөр урамшуулна. Энэ бол ирээдүйн боловсон хүчин хүүхдүүдэд оруулж буй хөрөнгө оруулалт юм” гэж онцоллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан