Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленктэй уулзлаа Б.Ганболд Америк тивийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан Төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтад 300 албан хаагч оролцож байна Газрын тосны хайгуулын Хэрлэнтохой XXVIII талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулав “ГЭР БҮЛ - СОЁЛЫН АНХДАГЧ ОРЧИН” СОЁЛЫН БОЛОВСРОЛ ОЛГОХ ХӨТӨЛБӨРИЙН ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО Үндсэн хуулийн ойн хүрээнд зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн болно Тусгай хэрэгцээт хүүхдийн 200 ортой цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо Монголд дундаж өрх 8 жил мөнгөө хуримтлуулж байж орон сууцтай болохоор байна
Ж.Наранцогт:Үндсэн хуулиа өөрчилж хөгжлийнхөө замыг засах шаардлагатай байна

1990 оны ардчилсан хувьсгалаар зүүн хязгаарт цэнхэр туг мандуулахад манлайлсан Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг Ж.Наранцогттой ярилцлаа.

-Ардчилсан хувьсгалд хэрхэн оролцож явсан талаар тань ярилцлагаа эхлүүлье. Монгол оронд ардчилсан хувьсгал өрнөж хүний эрх, эрх чөлөөг төлөвшүүлэхэд таны оруулсан хувь нэмэр багагүй гэж сонссон?

-1990 онд  МоАХ-г анх 13 хүн байгуулахад хошуучлах хүн цөөн ч сэтгэлдээ дэмжиж байсан хүмүүс олон байсан юм шүү. Цаг үеийн нөхцөлөөс шалтгаалан санаа бодол нэгтэй нөхдөө олж авах гэдэг их хэцүү байлаа. Сүхбаатар аймгийн МоАХ-ны салбар зөвлөл ихэвчлэн сэхээтний давхаргаас бүрдэж байсан нь бусад салбар зөвлөлөөс ялгаатай байв. 1990 оны арванхоёрдугаар сарын 10-нд  анх цуглаан болсон гэсэн мэдээлэл түгсэн. Тэр үед л надад  тэр хүмүүстэй очиж уулзах юмсан гэх хүсэл төрсөн. Ойролцоо аймгийн эвлэлийн хорооны ажил байдлыг шалгаруулсан тайлангийн хурал болсон юм. Би аймгийн захиргааны байгууллагуудын эвлэлийн үүрийг даргалж байлаа. “Манай үүр тэргүүн байр эзэлж хот руу эвлэлийн хорооны ажлаар Улаанбаатарт туршлага судлахаар хорооны дарга Хатанбаатар ахалж арванхоёрдугаар сарын 14-15 нд ирсэн. Ингэж том хувьсгалд оролцох аз завшаан ингэж надад тохиосон юм. МоАХ-ныхонтой уулзах юмсан гэсэн бодол толгойноос салахгүй, эвлэлийн хорооныхны хараанаас сугарч гарна гэдэг их хэцүү.

-Тухайн үед дарамт шахалт их байсан байх. Энэ бүхнийг хэрхэн даван туулав. Мөр зэрэгцэн зүтгэж явсан үзэл санаа нэгт нөхдөө эргэн дурсвал?

-Хотод буудалд янз бүрийн арга сүвэгчилж гарч орно. Энэ үед азаар хотод оюутан эхнэрээ явуулж хаана ямар,  уузлалт хийх гэж байгааг нь мэдээд өг гэдэг байлаа. МоАХ-ны цуглааны дараагийн уулзалт дугуй зааланд болоход нь очсон. Сүхбаатар руу эвлэлийнхэн буцахад би онгоцноосоо зугтсан. Дугуй заалны хуралд очсоноор МоАХ-ын үйл ажиллагааны чиглэл, зорилгыг ойлгож  авсан. Ингээд аймагтаа буцаж очоод найз нөхөддөө  өдөржин, шөнөжин ярьдаг байлаа. Зургийн товчоонд хамт төгсөж очсон гурван залуу байсны нэг нь би. Нөгөө 2 нь манай анхдагчдын нэг клубын Чинзориг, Цэвэгжавын Энхбат. Бид хэд цааш МоАХ-ны бодлого үйл ажиллагааг дамжуулж, халаалтгүй хүйтэн подволд өдөржин шөнөжин хуралдана. Хожим манай анхдагчийн нэг Дамдинсүрэнгийн эхнэр “Та нартай уулзах гээд орой бүр найз бүсгүйтэйгээ яваад очдог байсныг НАХЯ-ны холбоогоор хоёр эмэгтэй орлоо, гарлаа хэмээн дамжуулдаг байсан” гэснээс үзэхэд бид хүчний байгууллагын хараан дор байж дээ. Бид нэгэнт шийдсэн залуучууд байсан учир ямар ч зүйлээс айна гэсэн ойлголт үгүй. Хэтэрхий их итгэл үнэмшил хязгаар нутагт ардчиллыг хөтөлж аваачсан гэсэн үг. Сэргийлэх, шүүх, дарга нарт дуудагдах дарамт их байсан.

Бидний уулздаг байсан байрыг хожим Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойгоор Сүхбаатар аймагт МоАХ-ны анхны уулзалт болсон газар гэж түүхэнд үлдээсэн. Бид 7 дугаар байрны подволд уулздаг байв. Сүхбаатар аймгийн Засаг дарга асан Батсуурь санаачилж  МоАХ-ны анхны уулзалт болсон газар гэж зарласан юм билээ.

-Тэр их хүнд бэрхийг туулж өнөөдрийн Ардчиллыг төлөвшүүлжээ. Гэтэл зарим хүн бидний хүссэн ардчилал биш гэх болж?

 -Ардчиллыг ийм ардчилал, тийм ардчилал гэх ёсгүй. Муу ардчилал  гэж байхгүй бидний хүссэн ардчилал энэ. Харин бидэнд өөрчлөх асуудал олон. Бид үгээ хаана ч чөлөөтэй хэлж, хэвлэн нийтлэх эрх чөлөөг эдэлж байна. Үг хэлэх, хэвлэн нийтлэхээс гадна эдийн засгийн ардчилал хамт ирсэн. Өөрөөр хэлбэл, банкны шаталсан системийг анх гаргаж Төв банкийг дэлхийн арилжааны банкны системтэй болгосон. Улс төрийн шинэ тогтолцоог санаачилсан. Одоо тэр тогтолцоогоор явж байна. Харин одоо Үндсэн хуулиа өөрчилж хөгжлийнхөө замыг засах шаардлагатай. Бид ардчиллыг муулах сайлах эрхгүй. Ардчилал өөрийн гэсэн үндсэн зарчимтай. Тэр зарчмаараа л явж байгаа.

-1990 оны ардчилал хувьсгал мөн байсан уу, үгүй юу гэж их ярьдаг. Зарим нь эд нарын хувьсгал хийнэ гэж юу байсан юм гэж ирээд ярьж байна. Энэ тухайд?

-Хувьсгалын үндсэн агуулга нь аливаа нийгмийн тогтолцоог огцом зуур эрс өөрчлөхийг хэлж байгаа юм. Хувьсал бол өөр. Өөрөөр хэлбэл хувьслыг Социал демократууд барих жишээтэй. Хуучин зүйлээ сайжруулах замаар явсаар байгаад шинэ нийгэмд хүрдэг. Энэ маш урт хугацааг хамардаг. Харин хувьсгал нүд эрмэхийн зуур тогтолцоогоо тэр чигт нь өөрчилдөг. Тэр утгаараа бидний ардчилсан хувьсгал бол хувьсгал байсан юм шүү. Хувьсгал, хувьсал хоёр хоёулаа сайн, муу талтай. Хувьсгалын муу тал нь орвонгоор нь гэнэт өөрчилсөн болохоор хөл алдах талтай. Хувьсгал хийхэд хүндрэлүүд гарна гэдгийг урьдчилж харж байх хэрэгтэй. 

-Одоогийн улс төрийн нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ. Эрх баригч намын бодлого үйл ажиллагааны талаарх таны бодол?

-Хуучин коммунист дэглэмийн нам учраас бүх зүйлийг хүчээр нууцаар хийдэг нь хэвээр. Ардчилсан нам, Ардын нам хоёрын ялгаа гэвэл АН-ын муу муухай зүйл цаашаа үргэлжлээд гүнзгийрэх боломжгүй. Яагаад гэвэл нээлттэй учир. Хэрэв нууц хуйвалдаан зохион байгуулах юм бол тэр мөчид нь л дэлгэдэг. Энэ нь нэг талаас сахилга батгүй нам шиг харагдаж байгаа ч үнэт зүйл нь л тэр. Ардын намын бүх юм нь хаалттай нууц архивлагдаж явдаг. Тиймээс нууцаар мууг их хийх боломжтой. Энэ бол коммунизм, ардчиллын ялгаа. Энэ ч утгаараа 60 тэрбумын хэрэг гарсан.

Ардчилсан нам муу муухай зүйлийг үйлдэх боломжгүй нам. Энэ ч утгаараа бүх нийтийн сунгаагаар даргаа сонгодог. Ардын нам ийм байхыг хүсч байна уу хүсч байгаа. Даанч чадахгүй.

-АН-аас МоАХ-г салгаж болохгүй. МоАХ бол АН-ын гол цөм гэдэг?

-Анх хоёрдугаар сарын 18-нд болсон МоАХ-ны анхдугаар Их хурлын хоёр дахь өдөр нь намаа байгуулж Э.Бат-Үүлийг даргаар сонгосон. Тэр үед  С.Зориг “Би намын удирдлагад орохгүй ээ. МоАХ бол нийгмийн хүч, хэрэв аль нэг улс төрийн хүчин буюу нам ард түмний эсрэг нийгэмд халгаатай үйл ажиллагаа явуулаад эхлэх юм бол эсрэг зогсох ёстой. Эсрэг хүчээ хадгалж байхын тулд МоАХ-ны удирдлага нь МоАН-ын удирдлагад орж ажиллах боломжгүй. Тэгэхээр би МоАН-ын удирдлагад орохгүй” гэж байсан.  Сүхбаатар аймагт МоАХ-ны салбар зөвлөл байгуулагдахад би МоАН-ын гишүүн болоогүй. Элсэхгүй гэсэн тохиолдол бий. Анх бол МоАХ нийгмийн хүч гэж гарч ирсэн. Мэдээж хэрэг МоАХ-ноос АН үүссэн учраас намын цөм нь мөн.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан