Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
МУИС-ийн нэрэмжит тэтгэлгийг 200 оюутан хүртлээ


 

МУИС-ийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөний хүрээнд шилдэг суралцагчийг элсүүлэх, суралцаж байх хугацаандаа сурлага, урлаг, спортын амжилт гаргасан бүх түвшний суралцагчдыг дэмжих, суралцагчдын идэвх чармайлтыг өрнүүлэх зорилготой МУИС-ийн нэрэмжит тэтгэлгийг оюутнуудад гардууллаа.

Тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагааг нээж МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар хэлэхдээ, “Бид энэ хичээлийн жилээс Оюутны эрхийг хамгаалах өдрийг угтан 11 дүгээр сарын 16-ны өдрийг “МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг олгох өдөр” болгон зарлаж мэргэжлийн ур чадвар, сурлага, урлаг, спортоор сургуульдаа төдийгүй улсдаа манлайлсан оюутнууд, олон улсын чанартай олимпиадад тэргүүлсэн, ЭЕШ-аа амжилттай өгч хамгийн өндөр оноогоор сургуульдаа элсэн орсон оюутнууддаа тэтгэлгийн батламжийг гардуулах санаачилгыг эхлүүлж байна” гээд нийт тэтгэлэг гардан авч оюутнуудад багш нар, эцэг эх, ах дүүс, найз нөхдөө баярлуулж буйд нь талархал дэвшүүлэв.

МУИС-ийн захирлын  2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/405 тоот тушаалаар МУИС-д суралцаж буй оюутнуудад олгох тэтгэлгийн шалгуурыг илүү тодорхой болгож, тэтгэлгийн хамрах хүрээ, төрөл, хэмжээг нэмэгдүүлсэн журам батлагдсан юм. Энэхүү шинэчилсэн журмаар  Олон улсын болон улсын олимпиадад байр эзлэн МУИС-д элссэн элсэгчид, ЭЕШ-ийн өндөр оноогоор МУИС-д элссэн элсэгчид, Байгаль-Эх лицей сургуулийн өндөр оноотой элсэгчид, Гурваас доошгүй улирал дараалан 3.5-аас доошгүй голч дүнтэй суралцсан бакалаврын суралцагчид, Амжилттай суралцаж буй ахисан түвшний суралцагчид, Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Хими, биологи, физик, математик хөтөлбөрийг сонгосон 3 болон түүнээс дээш голч дүнтэй, 2-р түвшний суралцагчид, Олон улсын чанартай урлаг, спортын уралдаан тэмцээнд 1-3 дугаар байр эзэлсэн суралцагчид, Улсын чанартай урлаг, спортын уралдаан тэмцээнд 1-р байр эзэлсэн суралцагчид, Суралцаж буй чиглэлээрээ их дээд сургуулиудын оюутнуудын дунд зохион байгуулагддаг, улсын хэмжээний мэргэжлийн олимпиад, уралдаан тэмцээнд оролцож, эхний 3 байр эзэлсэн суралцагчид зэрэг төрлөөр нийт 200 оюутанд “МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг” олгов.

Түүнчлэн Япон Улсын Мицүбиши Юу Эф Жи корпорацийн нэрэмжит тэтгэлэг, БНСУ-ын Апру Эф Жи сан, Ок Bae Jung-ийн нэрэмжит тэтгэлгийг мөн гардуулсан юм.

Мөн энэ үеэр МУИС-ийн суралцагчдад олгодог тэтгэлгүүдийг танилцуулах, сурталчлах үйл ажиллагааг тухайн тэтгэлгийг өмнө нь хүртсэн оюутнууд өөрсдийн туршлагаас хуваалцан зохион байгууллаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан