Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленктэй уулзлаа Б.Ганболд Америк тивийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан Төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтад 300 албан хаагч оролцож байна Газрын тосны хайгуулын Хэрлэнтохой XXVIII талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулав “ГЭР БҮЛ - СОЁЛЫН АНХДАГЧ ОРЧИН” СОЁЛЫН БОЛОВСРОЛ ОЛГОХ ХӨТӨЛБӨРИЙН ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО Үндсэн хуулийн ойн хүрээнд зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн болно Тусгай хэрэгцээт хүүхдийн 200 ортой цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо Монголд дундаж өрх 8 жил мөнгөө хуримтлуулж байж орон сууцтай болохоор байна
МоАХ-ныхон Ерөнхий прокурорт, АТГ-ын даргад шаардах бичиг хүргүүллээ

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж, бизнесээ эхлүүлж буй жирийн иргэдэд очиж ёстой байсан зээлийг төрийн өндөр албан тушаалтнууд хувийн компанидаа авсан талаарх мэдээлэл баримттайгаар олон нийтэд ил болоод байгаа.

Тэгвэл төрийн эрх баригчдын хууль зөрчдөг энэхүү үйлдэл нь хэрээс хэтэрч байгаатай холбоотойгоор МоАХ-ны Удирдах зөвлөлийнхөн өнөөдөр Ерөнхий прокурорт, дараагаар нь АТГ-ын даргад шаардах бичиг хүргүүлэв.

Тус шаардах бичигт “УИХ-ын нэр бүхий гишүүд, төрийн зарим өндөр албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гаас их хэмжээний зээлийг өөрийн хамаарал бүхий этгээдүүдэд хуваарилсныг авлига, албан тушаалтны зохион байгуулалттай бүлэглэсэн гэмт үйлдэл гэж олон нийт үзэж байна.

Өндөр түвшний авлигын гэмт хэргийг шуурхай шалган шийдвэрлэх хэрэг бүртгэлийн хэрэг нээж, ажлын таван өдөрт багтаан албан бичгээр хариу ирүүлэхийг шаардаж байна” гэжээ.

Энэ үеэр МоАХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Төмөрбаатар “Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, АТГ-ын дарга Х.Энхжаргал нарт хүргүүлэх албан бичгээ бид холбогдох байгууллагынх нь Тамгын газрын дарга нарт гардуулж өглөө. Бид энэхүү шаардах бичгээ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд ч бас хүргүүлнэ. Манай улсад 27, 28 сан байна. Энэ сангуудын ард дандаа сайд нар байна. Тиймээс эдгээр сантай холбоотой асуудлыг ажлын таван хоногт багтааж шалгаж өгөөч ээ, энэ шалгалтдаа Иргэний нийгмийн төлөөллүүдийг оролцуулаач гэсэн хүсэлтээ шаардах бичигтээ тусгаж өгсөн” гэв.

Ямартай ч өнөөдрийн байдлаар өөрийн эзэмшлийн болон хамаарал бүхий компаниудад нэн хөнгөлөлттэй зээл авсан УИХ-ын гишүүд, албан тушаалтнуудын нэрс дараахь байдлаар тодроод байна.

ЗТХ-ийн сайд Я.Содбаатар өөрийн эзэмшлийн “Эпота Анарваан” компанид 1.2 тэрбум, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг өөрийн эхнэрийн “Тээвэр ачлал” компанид 1.4 тэрбум, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун өөрийн эзэмшлийн “Дорнод гурил” компанид 950 сая, УИХ-ын гишүүн Г.Солтан “Монгол шаазан” компанид 950 сая төгрөг. Мөн УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын “Газар буудай” 950 сая, УИХ-ын гишүүн Н.Учралын аавын “Хүннү” компани 950 сая, УИХ-ын гишүүн Н.Оюундарийн хүүгийн “Рэд Стар Клуб” ХХК 800 сая, УИХ-ын гишүүн Б.Ундармаа "Доктор МЭИК" ХХК 700 сая, УИХ-ын гишүүн О.Батнасангийн дүү О.Ганбаатар 950 сая төгрөг гээд баримт цааш хөвөрнө.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан