Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленктэй уулзлаа Б.Ганболд Америк тивийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан Төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтад 300 албан хаагч оролцож байна Газрын тосны хайгуулын Хэрлэнтохой XXVIII талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулав “ГЭР БҮЛ - СОЁЛЫН АНХДАГЧ ОРЧИН” СОЁЛЫН БОЛОВСРОЛ ОЛГОХ ХӨТӨЛБӨРИЙН ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО Үндсэн хуулийн ойн хүрээнд зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн болно Тусгай хэрэгцээт хүүхдийн 200 ортой цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо Монголд дундаж өрх 8 жил мөнгөө хуримтлуулж байж орон сууцтай болохоор байна
ЭМГЭНЭЛ

Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдийн нэг Гомбожавын Даваажав хүнд өвчний улмаас таалал төгслөө. Талийгаач Г.Даваажав 1956 онд Ховд аймгийн Булган суманд айлын отгон хүү болон мэндэлжээ. 1964-1974 онд дунд сургуульд суралцан онц дүнтэй төгсчээ. Тэрбээр хилийн цэрэгт алба хаасан, Зөвлөлт Холбоот улсад Хилийн цэргийн дээд сургууль дүүргэсэн эх орондоо тангараг өргөсөн нэгэн байлаа. Г.Даваажав нь Худалдаа бэлтгэлийн ангид нярав, Нийслэлийн Цагдан сэргийлэх ангид сэргийлэгч, Мах тос бэлтгэлийн компанийн захирал, “Чичлүүр” ХХК, “Дашваанжил” ХХК-д хуулийн зөвлөх зэрэг ажлыг тухай бүр нь хариуцлагатай гүйцэтгэж иржээ. Талийгаач ардчилсан хувьсгалд эхний өдрөөс нь насан эцэслэтлээ зүтгэсэн ардчилсан хувьсгалын анхдагч бөгөөд түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлэн Ардын хувьсгалын ойн медалиуд, Арми, Хил хамгаалах газрын хүндэтгэлийн медалиуд, Алтангадас одон, Байлдааны гавъяаны улаан тугийн одон, Эрх чөлөөний одон, Тусгаар тогтнолын одонгоор шагнажээ. Нас барахаасаа өмнөхөн хүртэл байгалийн баялагтаа Монголчууд эзэн суухын төлөө “Петрочайна Дачин тамсаг” ХХК-ий хууль бус үйлдлүүдийг илчилсэн Г.Даваажавын шударга, тууштай эх оронч зан чанар нь бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно. Бидний хамтран зүтгэгч Г.Даваажавын гэр бүл төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.

МОНГОЛЫН АРДЧИЛСАН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ, ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР

4 Сэтгэгдэл
АХ МИНь САЙХАН СЭТГЭЛТЭЙ, ӨРӨВЧХӨН, ШУНАЛГҮЙ, ИХ ЭНГИЙН ХҮН БАЙСАН ЮМ ДАА. ҮР ХҮҮХЭДДЭЭ ЭРГЭЖ ТӨРӨӨРЭЙ. УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ.
tiimee Hunii sain turuulj yvah ym daaaa um mani bad me hum
Um amgalan boltugai, toriin zutgelt shuluun shudarga hun baisan daa
Um amgalan boltugai
Хамгийн их уншсан