Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
“ОДДЫН ӨВЧИН”-өөсөө хагацах боломж  

Д.Нацагдоржийн нэрэмжит УДЭТ 87 дахь үзвэрийн жилийн нээлтээ ирэх сарын 15-нд Америкийн алдарт зохиолч К.Людвигийн "ОДДЫН ӨВЧИН" инээдмийн жүжгээр нээж, театрын урлагийг шимтэн сонирхож, хайрлан биширдэг үзэгчдэдээ хайр, ухаарал, инээд баясал бэлэглэхэд бэлэн болжээ. Зохиож, найруулсан жүжгүүд нь Бродвейн театрын тайзнаа эзэгнэж, Холливудын дэлгэцийг дүүргэж байдаг К.Людвиг хэмээх энэ эрхмийн "ОДДЫН ӨВЧИН" инээдмийн жүжиг УДЭТ-ын тайзнаа тавигдаж, үзэгчдийн сэтгэлт зүрхийг булгилуулж, инээд баясал хүртээх нь гарцаагүй.

Америкийн зохиолч К.Людвиг Монголын үзэгчдэд танил болсон зохиолч. Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Ганхуяг “Гол дүрийн амрагууд” жүжгийг 2009 онд театрын тайзнаа найруулан тавьж олон жил тайзнаас буулгүй тоглогдсон юм. Драмын зөрчлийг инээдмийн хэлбэрээр, нэн сонирхолтой гаргадаг нь Кен Людвигийн бусдаас ялгагдах нэгэн онцлог юм.

“Оддын өвчин” инээдмийн жүжгийн продюсерээр Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу, Ерөнхий найруулагчаар СТА Ч.Түвшин, орчуулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Энхбаяр, ерөнхий зураачаар СТА С.Ариунболд нарын бүрэлдэхүүн ажиллажээ. Харин шинэ жүжгийн гол дүрүүдэд Макс–Э.Тодгэрэл /СТА/, Мэгги–Г.Номуун, Сондерс-Ц.Жаргалсайхан, Жулия-Ц.Баясгалан, Тито – Г.Алтангэрэл /СТА/, Мария – Н.Баярмаа /СТА/, Диана – Б.Золжаргал, Тахар – Б.Золжаргал нар сонгогдон ажиллаж байгаа аж.

Энэхүү уран бүтээл дамжуулан хүн өөрөөрөө байх тухай, аз жаргалын төлөө хүн өөрөө эзэн байхын тухай харуулахын хэрээр “Өнөө цагт хүн болгон л манлайлагч-лидер болох гээд, олноос онцгойрсон “Од” болох гээд улайран зүтгэж, тэрнийхээ төлөө найз нөхөд, гэр бүлээсээ урваж, хүн чанараа гээж, хаяж болохгүй гэсэн санааг гэгээлэг, ухаалаг, хүнлэг санааг жүжгийнхээ титэм санаа болгон дэвшүүлжээ.

Тайз чимэглэл, хувцас, эдлэл хэрэглэлийг өвөрмөцөөр шийдэж, орчин цагийн модерн, авангард урсгалыг реалист хэлбэрээр уялдуулан урлан бүтээснээрээ урьд өмнө байгаагүй, сценографийн урлагт шинийг эрэлхийлснээрээ тун өвөрмөц аж.

Энэ ч утгаараа найруулагч, уран бүтээлчдийн энэхүү жүжигт хандах хандлагын өвөрмөц илэрхийлэл, цоо шинэ өнгө төрхийг харна гэдэгт итгэлтэй байж болох нь.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан