Монгол Улс “Хөгжлийн банк”-тай болсноор цэнгэлийн манлай болно хэмээн хөөрцөглөж байсан нь саяхан. Гэвч эл банкны тусыг өнөөгийн байдлаар “100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-ийнхөн хүртэж байх шиг. Учир нь, тус банкны санхүүжилтээр хийнэ гэж энэ жил төсөвлөсөн олон замын ажил хойшилж байгаа сурагтай. Тухайлбал, Офицеруудын ордны тойргийн зам. Энэ талаар нийслэлийн Авто замын газрын мэргэжилтнээс тодруулахад ”Хөгжлийн банкнаас шийдэгдэх ёстой санхүүжилт ирэхгүй байна. Уг нь, энэ жил хийх ёстой зам засварын ажлын нэг юм” гэв. Харин Хөгжлийн банкны хувьд шаардлагатай бүх санхүүжилтыг өгч байгаа хэмээн хэлж буй. Хэн нь үнэ хэлж буйг мэдэх юм алга даа. Ямартай ч, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга тодорсноос хойш санхүүжилт нь гацсан бүтээн байгуулалтын олон ажил эхлэх биз ээ.