Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ЗОХИОЛЧДЫН ГАР БИЧМЭЛИЙН “УТГЫН ОНЬС” ТАНХИМЫН НЭЭЛТ БОЛОВ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёл, урлагийг дэмжих сангийн санхүүжилтээр Хүүхдийн төв номын санд “Бахархлын танхим”-ыг 10 дугаар сарын 3-ны өдөр нээв 
Бахархлын танхимын “Утгын оньс” хэмээх гар бичмэлийн хэсэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Л.Түдэв, Хүүхдийн нэрт зохиолч Д.Содномдаржаа, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Гармаа, Ж.Дашдондог, Д.Давааням, Б.Нацагдорж, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, хүүхдийн зохиолч Ш.Бадарч, О.Сундуй, Д.Батжаргал, Н.Мандал, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, хүүхдийн зохиолч Г.Ганболд, Г.Баатарнум, Бат.Лхагвасүрэн, М.Доржсүрэн, Л.Самбуу зэрэг хүүхдийн зохиолчдын гар бичмэл, бичгийн машин, намтрын товчоон, фото зураг зэрэг сонирхолтой эд өлгийн зүйл тавигдсан нь олны сонирхолыг татаж байна.
Уг танхим нь хүүхдийн зохиолчдын зохиол бүтээлийн баримтат өвийг бүрдүүлж, хүүхэд багачууд, олон нийтэд сурталчилан таниулах, улмаар эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулах зорилготой бөгөөд цаашид Хүүхдийн төв номын сангийн хамт олон хүүхдийн зохиолчидтой хамтран танхимын өвийг баяжуулж ажиллана.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан