Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
“Ялагчдын цуваа” дөрөв дэх жилтэйгээ золголоо

-Олон улсын шилдэг жүжигчдийн тоглолт маргаашнаас эхэлнэ-

Монголынхоо уран бүтээлчид, үзэгчдэд моно жүжгийг таниулж, тэдэнд туршлага суулгаж, чанартай бүтээл гаргаж, олон улсад өрсөлдөх чадварт нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Моно жүжгийн төв “Ялагчдын цуваа” олон улсын фестивалийг БСШУСЯ, нийслэлийн Соёл урлагийн газар, Улсын Хүүхэлдэйн театр, УДЭТ, Монгол-Саха /Якут/-ын нийгэмлэг, СУИС-тай хамтран зохион байгуулж ирсэн билээ.

2015, 2016, 2017 онд амжилттай зохион байгуулагдсан эл арга хэмжээ өнгөрсөн жилээс эхлэн уралдаант фестивалиудын нэг болж өргөжсөн юм.  

Энэ жилийн “Ялагчдын цуваа” олон улсын фестивальд Саха, Якут, АНУ, Тува, Болгар, Солонгос, Монгол зэрэг долоон улсын шилдэг уран бүтээлчид өрсөлдөхөөр манай улсад ирсэн байна. Тоглолт  маргаашнаас эхэлж энэ сарын 30-ныг хүртэл Улсын Хүүхэлдэйн театрт болон “Black box театр”, Мөнх тэнгэр жуулчны баазад тавигдах нь.

Тодруулбал, маргааш найруулагч А.Титигоровын “Алгийстаах етиний”-г Сахагаас ирсэн жүжигчин София Баранова, найруулагч Жозефын “Кабарет 33”-ыг АНУ-ын жүжигчин Бремнер Дутигийн тоглолт манай үзэгчдийн мэлмийг баясгах аж.

Харин нөгөөдөр буюу энэ сарын 28-нд Тувагаас ирсэн жүжигчин Айзаана Чулбак-оол найруулагч Сузана Ооржакийн “Инстадрама”-г, 29-нд БНСУ-ын жүжигчин Мүн Жүн Су “Пумба”-г Улсын Хүүхэлдэйн театрт үзэх боломжтой бол 30-нд найруулагч М.Боролдойн “Солиорол” жүжгийг “Black box театр”-т жүжигчин Л.Эрдэнэ-Очирын тоглосноор, Мөнх тэнгэр жуулчны баазад “Мама” жүжгийг БНСУ-аас ирсэн жүжигчин Ким Рио Воны тоглосноор үзэж болох юм байна.

Монголын Моно жүжгийн төвийн гүйцэтгэх захирал Б.Дэмбэрэл хэвлэлийн бага хурлын үеэр энэ жилийн фестивалийн онцлогуудын талаар мэдээлэл өгсөн юм. Тэрээр “Бид энэ жил Олон улсын театрын институтэд албан ёсоор гишүүнээр нь элссэн байгаа. Тийм учраас фестивалийнхаа үйл ажиллагаа, танилцуулга материалдаа логог нь ашигласан. Мөн манай фестиваль олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэдэг бахархууштай мэдээг та бүхэнд дуулгамаар байна. Энэ жил Олон улсын театрын институтын 70 жилийн ой тохиож байгаа. Энэ ойн босгон дээр манай фестиваль зохион байгуулагдаж буй нь бас нэг онцлог нь. Жил бүр манай фестивалийг дэмжин ажиллаж, ивээн тэтгэдэг байгууллага, хувь хүмүүстээ энэ дашрамд талархал илэрхийлмээр байна” гэв.

Мөн энэ үеэр тус фестивалийн шүүгчээр ажиллаж буй жүжигчин, найруулагч О.Гэрэлсүх “Энэ фестивальд оролцогчдын чанар, чансаа жилээс жилд өсч байна. Яагаад “Ялагчдын цуваа” гэж нэрлэдэг вэ гэхээр энэ наадамд олон улсын наадмаас шагнал авч байсан шагналтнууд ирж оролцдог. Жүжигчид маань өөрийнхөө амьдардаг улс орныхоо хэв маяг, бодол сэтгэлгээ, итгэл, тэмүүлэл, хайр дурлал, цөхрөл гээд энэ бүгдийг соло тоглолтоороо манай Монголын үзэгчдэд хүргэх гэж байгаад нь баяртай байна” гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан