Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Туул голны төвшин 40-45 см нэмэгдлээ

Өнөөдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Тэрэлж, Туул, Сөгнөгөр, ар зүүн хажуугаас усжих Хурх, Барх, Эг, Хэрлэн голын эх, Хянганы уулсаас эхтэй Халх голын адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 30-75 см нэмэгджээ. Туул голын адаг, Хурх, Эг, Хэрлэн гол Мөнгөнморьт орчмоор үерийн түвшинг 10-20 см, Сөгнөгөр , Халх голын адгаар үерийн аюултай төвшинг 5 см орчим даван тус тус хүчтэй үерлэж байна. Туул гол маргааш Улаанбаатар орчмоор усны түвшин 40-45 см нэмэгдэж, үерийн түвшинг 20 см орчим даван үерлэх тул дээрх голуудын сав газраар нутаглаж, буй ард иргэд, аж ахуй нэгж, байгууллага, аялал зугаалгаар явж, амарч буй ард иргэдийг үер усны аюулаас онцгойлон анхаарч, сонор сэрэмжтэй байхыг сэрэмжлүүлж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан