Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол хүний удирддаг гэмт хэргийн бүлэглэлийг устгажээ


Казахстаны Алматагийн цагдаагийн газар өчигдөр явуулсан ажиллагааны үеэр амь үрэгдсэн гэмт хэргийн бүлэглэлийн гишүүдийн нэрсийг зарлалаа.  Гэмт хэргийн бүлэглэлийг монголын иргэн 27 настай Даулетбек Байузах удирддаг байсан байна. Казахстаны өнцөг булан бүрээс нийлсэн зургаан гэмт хэрэгтэн шоронгоос суллагдсаныхаа дараа нэгдэж гэмт хэргийн бүлэглэл байгуулжээ. “Ээлжит гэмт хэргээ үйлдсэний дараа тэд гэр гэрээдээ тараад дараа нь Алматад дахин нийлж дээрэм тонуул хийдэг  байжээ” гэж цагдаагийн газрын хэвлэлийн ажилтан Салтанат Азирбек сэтгүүлчдэд мэдээлжээ. Монгол залуу эцэг эхийн хамт Павлодарын хязгаарт амьдарч байсан байна. Тэд долдугаар сарын 28-нд цагдаагийн хэсэг рүү халдаж хоёр цагдаагийн амийг хөнөөн Калашниковын автомат, макаров гар буу олзолж авсан нь тэдний байрнаас олджээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан