2018.08.28-ны өдрийн 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Өнөөдөр баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай, түр зуурын бороо орно.
Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэс, Онон, Улз голын хөндийгөөр 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар 25-30 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: /2018.08.28/ Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 23-25 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 10 градус дулаан, харьцангуй чийг 84 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.