Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
ХЯТАД, ӨВӨР МОНГОЛЫН СОЁЛ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ӨДРҮҮДЭЭР 11 АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛНА

“Хятад орныг танин мэдэх” – Хятад, Өвөр монголын соёл аялал жуулчлалын өдрүүд есдүгээр сарын 4-8-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох юм.

Энэ удаагийн соёл, аялал жуулчлалын өдрүүдийн арга хэмжээг хоёр улсын Элчин сайдын яамд, Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба болон Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл болон хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран, дэмжиж зохион байгуулна.

Уг арга хэмжээний гол зорилго нь хоёр улсын хүмүүнлэгийн харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Хятадын соёлтой танилцах, хоёр талын найрамдлыг зузаатгахад чиглэнэ хэмээн  ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн дарга Хан Юун Шян хэллээ.

Соёл, аялал жуулчлалын өдрүүдийн хүрээнд үзэсгэлэн, уран сайхны тоглолт, хоёр улсын эмч нарын үнэгүй үзлэг оношлогоо, тэмцээн уралдаан гэх мэт өргөн цар хүрээг хамарсан гурван хэсгээс бүрдэх таван өдрийн 11 цогц арга хэмжээг зохион байгуулах аж. Энэ удаа соёлын өдрүүдийг аялал жуулчлалтай хослуулж хийж байгаагаараа онцлогтой гэдгийг албаныхан онцлов.

“Хятад орныг танин мэдэх” – Хятад, Өвөр монголын соёл аялал жуулчлалын өдрүүдийн хүрээнд нийслэлийн кинотеатруудад Хятадын орчин үеийн шилдэг уран сайхны 10 киног үзэгчдийн хүртээл  болгохоос гадна Сычуаний “Цагаан могойн домог” жүжгийг тайзнаа тавих аж. Мөн есдүгээр сарын 6, 7-нд Өвөрмонголын ХААИС болон Монгол Улсын ХААИС хамтарч экологийн соёл иргэншлийн тухай лекц, “Байгаль дэлхийгээ хамгаалъя: Хятадын Өвөрмонголын цөлжилтөөс сэргийлж зассан практик” үзэсгэлэн, ШУТИС Өвөрмонголын Аж үйлдвэрийн их сургууль хамтарч технологийн инноваци сэдэвт лекц үзэсгэлэнг ту тус зохион байгуулах юм байна. Мөн Монголын ТВ2 телевизээр Хятадын  “Миний аав ушү чадна” уран сайхны киног толилуулах аж.

Түүнчлэн соёл аялал жуулчлалын өдрүүдэд, хоёр улсын эмч нарын үнэ төлбөргүй оношлогоо, ном хэвлэл, аялал жуулчлалын танилцуулга, их, дээд сургуулиуд хоорондын солилцоо, спортын тэмцээн, хэвлэл мэдээллийн солилцоо зэрэг арга хэмжээг зохион байгуулах юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан