Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эл өдөр лам хувраг болох, шинэ гэр, байр авах, өглөгийн үйлд сайн

Аргын тооллын: 2018.8.14, Мягмар гараг.
Билгийн тоололын: Намрын тэргүүн Цагаан Бичин сарын 3. Таван шар мэнгэтэй, Харцага одтой Шар Бар өдөр. Ангараг гараг.
Наран ургах шингэх: 05.46-20.05
Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Сансар
Суудал: Төмөр

Балжиннямтай өдөр. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Гөлөг тэжээх, золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.
Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан