Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Гэрэлмаа: Тэдийд иргэдийн зээлийг шийдэж эхэлнэ гэж хэлэх боломжгүй

Засгийн газрын энэ сарын 25-ны өдрийн хуралдаанаар “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдэд олгох зээлийг Капитал банкаар дамжуулан олгохоор болсон. Харин иргэдийн орон сууцны зээлийн хүсэлтийг хэзээ шийдвэрлэх талаар тус банкны Зээлийн газрын дарга А.Гэрэлмаагаас тодрууллаа.

-Ямар ч гэсэн танай хү­сэл­тийг Засгийн газар хү­лээн авлаа. Капитал банк хэзээ иргэдийн орон сууцны зээлийг шийдвэрлэж эхлэх вэ?
-Сангийн яамтай хийх гэрээгээ хүлээж байна. Нөгөөтэйгүүр, Хөгжлийн банктай санхүүжилтийн гэрээ хийх ёстой юм билээ. Тэгэхээр тэдийд иргэдийн зээлийг шийдэж эхэлнэ гэж хэлэх боломжгүй байна. 

-Өмнө нь та манайд өгсөн ярилцлагадаа бэлтгэл ажлаа бүрэн хангасан гэж байсан. Тэгэхээр Сангийн яам, Хөгжлийн банктай гэрээгээ байгуулчихвал ОССК-аас ирсэн иргэдийн материалыг шууд шийдвэрлэнэ биз дээ?
-Манай банк өмнө нь “40 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн зээл олгож байсан туршлагатай. Тэгээд ч “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр 40 мянгаасаа амархан байхгүй юу. Яагаад гэвэл, ОССК энэ хүн хөтөлбөрийн үндсэн шаардлага хангаж байна уу гэдгийг нь нягтлаад манайх руу материалыг нь явуулж байгаа болохоор бидний хувьд шалгаж судлаад байх юмгүй. Зөвхөн зээлд хам­рагдах боломжтой эсэхийг нь нягтлаад л бол оо. Тиймээс ОССК-аас ирсэн иргэдийн зээлийн хүсэлтийг шууд шийдвэрлээд явна гэсэн үг.

-Танай банк хөтөлбөр зарлагдах үед эхний ээл­жинд өөрийнхөө эх үүсвэ­рээр зээл өгч болно гэж бай­сан. Тэгэхээр Сангийн яамтай гэрээ байгуулбал Хөгж­лийн банкнаас санхүү­жилт хүлээлгүй шууд өгч болохгүй гэж үү?
-Тэр бол энэ төслийн эх үүсвэр нь байхгүй, Хөгжлийн банк бондоо зараагүй байсан үеийнх. Санхүүжилт орж иртэл өөрийн эх үүсвэрээр өгч байя гэсэн санаа юм. Одоо  бол бонд нь зарагдчихсан, эх үүсвэр нь байгаа учраас тийм зүйл байхгүй.

-Хэзээ гэрээ хэлцэл хийгдэн иргэд материалаа өгөх боломжтой болох бол. Нийгэмд  хүлээлт үүсээд байна?
-Хэлж мэдэхгүй юм. Хол­богдох байгууллагаас ал­бан ёсны шийд ирэх байлгүй. Гэрээтэйгээ танилцаж, үзсэний дараа л тодорхой болох байх.

-ОССК-аас таньтай хол­богдсон уу?
-Ярьсан. Танайх гэрээгээ хийсэн үү. Материал явуулах хэрэгтэй байна аа. Харилцагч нэлээн их байна гэсэн. Гэхдээ манайх албан ёсны шийд ирсний дараа иргэдийн материалыг авна. Гэрээгээ хэзээ хийх талаар Сангийн яамнаас лавлатал Хөгжлийн банкнаас тодруул гэсэн. Тэгэхээр гурвалсан гэрээ хийх юм байна гэж ойлгоод байна.

-Танай банкаар дам­жуу­лан “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хам­раг­дах гэж байсан иргэд Тө­рийн банкны  1000 дахь ха­рилцагчаар яваа. Тэд танайд эргэж хандаж болох уу?
-Болно шүү дээ. ОССК-ын жагсаалтад орсон байгаа учраас асуудалгүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан