Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Улаанбаатар хотын явуулын тайз иргэдэд үйлчилж эхэллээ
Нийслэлийн Соёл, урлагийн газрын санаачлагаар Улаанбаатар хотын явуулын тайз иргэдэд урлагаар үйлчилж эхлэхээр болсон ба хотын явуулын тайзны үйл ажиллагааг Хан-Уул дүүргийн 5,6 дугаар хороодоос эхлүүллээ.
Нийслэлийн Соёл, урлагийн газрын санаачлагаар Улаанбаатар хотын явуулын тайз иргэдэд урлагаар үйлчилж эхлэхээр болсон ба хотын явуулын тайзны үйл ажиллагааг Хан-Уул дүүргийн 5,6 дугаар хороодоос эхлүүллээ.Тус хороодын иргэдэд зориулан үнэ төлбөргүй тоглолтыг 41-р сургуулийн гадна талбайд болж өнгөрлөө.
Үйл ажиллагааг нээж Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн үг хэллээ. “Явуулын тайз” Хан-Уул дүүргээс эхэлж Нийслэлийн 9 дүүргийн бүх хороод буюу 152 хороодын иргэдэд зориулан, хороодын төв талбайд нь үнэ төлбөргүй зохион байгуулахаар төлөвлөгдөөд байгаа аж.
Тус үйл ажиллагааг хааж ХУД-ийн 5, 6-р хорооны засаг дарга нар үг хэлж, нийслэлийн соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, Улаанбаатар чуулгын дарга Р.Мөнхсайхан нарт талархал гардууллаа.
“Явуулын тайз” буюу соёл урлагийг арга хэмжээнд иргэд өргөнөөр хүрэлцэн ирж, үндэсний уламжлалт ардын урлаг болох уртын болон ардын богино дуу, бий биелгээ, хөөмэй, үндэсний найрал болон цөөхүүл хөгжмийн ур ухааныг үзэж сонирхсон сайхан үдэш боллоо.
Соёл урлагаар дамжуулан ард түмний сэтгэлгээнд хүрч, хүүхэд залуучуудын хүмүүжил, хөгжил, төлөвшилд нөлөөлөх арга хэмжээг зохион байгуулж буйд иргэд Нийслэлийн Соёл, урлагийн газарт гүн талархал илэрхийлье хэмээлээ.
0 Сэтгэгдэл
























