Ойрын өдрүүдэд дуу цахилгаантай усархаг ширүүн бороотой тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод Монголын талаар 26-31 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсч 19-21 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 градус дулаан, харьцангуй чийг 90 хувь, агаарын даралт 857 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.