Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
“Морин хуурын олон улсын наадам” зургаа дахь жилдээ болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны “Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай” 17 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд 2008 онд “Дэлхийн морин хуурын холбоо” ТББ байгуулагдаж, олон төрлийн арга хэмжээ зохион байгуулсны нэг нь Улаанбаатар хотод хоёр жил тутам зохион байгуулагддаг “Морин хуурын олон улсын наадам” билээ.

Энэхүү наадам нь Монголын соёл, урлагийг морин хуур хөгжмөөр дамжуулан дэлхий нийтэд сурталчлах, морин хуурыг сурч, судалж буй олон улсын сонирхогч, судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан суралцахад дэмжлэг үзүүлэх зорилготой.

Наадамд ОХУ, БНХАУ, Япон, АНУ, БНСУ, ХБНГУ, БНФУ-ын морин хуурч суралцагчид болон багш, судлаач, урлаач, уран бүтээлчид оролцоно.

Тус олон улсын наадам “Мэргэжлийн морин хуур урлаачдын уралдаан”, “Морин хуур сонирхогчдын уралдаан”, “Гадаад морин хуурчдын тоглолт”, “Уулзалт-хэлэлцүүлэг”, “Үзэсгэлэн” гэсэн төрлөөр 06 дугаар сарын 30-наас 07 дугаар сарын 05-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм.

Энэхүү арга хэмжээний зохион байгуулагчаар “Дэлхийн морин хуурын холбоо”, дэмжигчээр Нийслэлийн Соёл, урлагийн газар, БСШУСЯ, Үндэсний урлагийн их театр, Улсын филармон ажиллаж байна гэж нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан