Үс засуулбал: Эд мал
арвидна. |
Аргын тооллын 5 сарын 28, Сумъяа
гараг. Билгийн тооллын 14, Хонгорцог одтой, цагаан бич өдөр. Өдрийн наран 5
цаг 02 минутад мандан, 20 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу
жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах
хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, бүжиг
наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас
эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана,
үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө
гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна. |