Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
“Азийн фестивөль”-д “Монгол костюмс”-ынхан амжилттай оролцжээ

Болгарын Софи хотод энэ 5 дугаар сарын 12-нд болсон “Азийн фестиваль”-д “Монгол костюмс” компанийн 10 уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэй урлагийн хэсэг амжилттай оролцож, Монголын түүх, соёл урлаг, соёлын биет бус өв болох уртын дуу, морин хуур, хөөмий, уран нугаралт, монгол үндэстний хувцасны түүхийг харуулсан загварын тоглолтыг олон нийтэд үзүүлжээ. Мөн өнөөгийн Монгол орон, эртний хадан дээрх зургуудын тухай үзэсгэлэн гаргав.
Фестивалийн үеэр “Монголын асар”-т Болгарын Ерөнхийлөгч Р.Радев болон болгар иргэд, гадаадын зочид, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид өргөнөөр хүрэлцэн ирж монгол ахуй, соёл, зан заншил, уламжлалтай танилцаж сэтгэгдлээ илэрхийлж баяр хүргэсэн байна. “Монгол костюмс” компанийн урлагийн тоглолтыг Софи дахь ЭСЯ-ны цэцэрлэгт болон Варна хотод мөн зохион байгуулжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан