Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Германтай хамтарч ХАБЭА-н мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэнэ

2014 оноос эхэлсэн Монгол- Германы хамтын  ажиллагаа, Германы олон  улсын  хамтын  ажиллагааны нийгэмлэгийн “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага”хөтөлбөрийн хүрээнд Германы зөвлөх үйлчилгээний “Си Би Эм”ХХК (CBM), Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, Монголын уул уурхайн хүний нөөцийн хөгжил (HRD) ТББ–тай хамтран  Германы ХАБ-ын мэргэжилтнийг мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийн дагуу Монгол Улсад ХАБЭА-н мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх 240 цагийн цогц сургалтыг  5 дахь удаагаа эхлүүлэх гэж байна.  
Энэ удаагын сургалтын онцлог нь  Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Герман Монголын хамтарсан Ашигт малтмал технологийн сургууль, Монголын уул уурхайн хүний нөөцийн хөгжил(HRD) ТББ-тай хамтран  зохион байгуулж буй оршино.  Хамтын ажиллагааны хүрээнд мэргэшсэн Монгол, Герман багш нар хичээл орох ажээ.
Тус сургалт нь 3 түвшний хүрээнд (Silver-Bronze-Gold)  үргэлжлэх ба   сурсан мэдсэнээ бодит байдал дээр очиж үзэх туршлага судлах аяллыг Герман улсад хийнэ.
Сургалтыг танхимын сургалт, дадлагын ажил, онлайн хичээл, бие даалт, тайлан хамгаалалт хийлгэх зэрэг хэлбэрүүдийг хослуулан явуулах ба Хүрэл, Мөнгө, Алт түвшин тус бүрийн төгсгөлд шалгалт авч гэрчилгээ олгох ажээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан