Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үр дүнтэй дэглэм барих шилдэг 5 салатны жор


Хавар болгон л бидэнд “идмээр байдаг, турмаар байдаг” гэдэг асуудал тулгардаг. Зун болохоос өмнө сайхан биетэй болмоор байдаг ч дэглэм барьж дархлаагаа муутгахаас хүн бүр айдаг. Үүнийг шийдэх арга байна!
20 –р зууны эхэн үед Швейцарийн дээдсийн сувиллын газрын эмч нарын зохиосон “Сойз” (“Шүүр” ч гэж бас нэрлэдэг) хэмээх шидэт салат юм. Энэхүү салатны гол нууц нь бүх орц нь түүхий ногоо байдагт оршино. Учир нь эслэг нь гэдэснээс хортой бодисыг “шүүрдэн” гаргаснаар жингээ хаяж эхлэх ба нэмэлт илчлэггүйгээр хэрэгцээт витамин, эрдэс бодисоо авна гэсэн үг юм.
Бид хамгийн сайн ашигтай бөгөөд амттай 5 салатыг сонгосон юм. Дэглэм барихад хамгийн том асуудал нь өлсөхдөө биш харин нэгэн хэвийн уйтгартай байдал юм. Тэгвэл энд та уйдах завгүй өдөр бүр өөр салат зооглох боломжтой. Эдгээр салатууд нь эрүүл амьдралын аль ч хэв маягт тохиромжтой. Өөрөөр хэлбэл дэглэм барихын өмнө биеэ цэвэрлэх, гэдсээ амраах зорилгоор хэрэглэж болно.
Энгийн бөгөөд үр дүнтэй
100 гр салат  ердөө л 50 ккал илчлэгтэй байна. Ийм салат нь гэдсийг цэвэрлээд үйл ажиллагааг нь тогтворжуулахаас гадна хүний биед нэн шаардлагатай эслэг, витамин, эрдсээр хангаж өгнө. Гэхдээ энэхүү цэвэрлэгээг 7 хоногт 1-2 удаагаас ихгүй хийхийг анхаарах хэрэгтэй.

Байцаа, лууван, хүрэн манжингий салат 
ОРЦ /4 порц/
•    дундаж хэмжээтэй хүрэн манжин 1 ш
•    лууван 3 ш
•    бөөрөнхий байцаа тал буюу ½ ш
•    оливын тос 2 х/х
•    нимбэгний шүүс 1 х/х
•    улаан чили чинжүү 1 ш

1. Байцаа, хүрэн манжин /түүхий/, луувангаа жижглэж хэрчинэ эсвэл үрүүлээр үрнэ.
2. Байцааг саванд хийгээд давслаад, гараар базна. Дээрээс нь лууван, хүрэн манжингаа нэмнэ.  
3. Давслаад, оливын тос, нимбэгний шүүсээр амтлаад хутгана.  

Далайн байцаа, цангис жимстэй салат  

ОРЦ /4 порц/
•  далайн байцаа 300 гр
•  түүхий хүрэн манжин 300 гр
•  нимбэгний шүүс 2 ц/х
•  цангис жимс 1 атга

1. Байцаа, хүрэн манжинг жижиглэж хэрчинэ, эсвэл солонгос луувангийн зориулалтын үрүүлээр үрнэ. Тавганд хийгээд хутгана.
2. Нимбэгний шүүсээр амтлаад, цангис жимсээ нэмээд бэлэн болно.
Ази амт  
Гол нууц нь ази амтлагч юм. Орцонд Япон ногоо орох ба япончууд түүхий ногоо идэж, урт насалдгаараа алдартай шүү дээ. Хулууны үр нь дэглэм барьж байгаа ч эрч хүч хэрэгтэй нэгэд маш их хэрэгтэй юм. Энэхүү салатаар баярын ширээгээ ч чимэх боломжтой.   
Ази амтлагчтай салат  
ОРЦ /4 порц/
•    100 гр ягаан байцаа 100 гр
•    100 гр бөөрөнхий байцаа 100 гр
•    100 гр лууван 100 гр
•    80 гр улаан лууван 80 гр
•    40 гр шар буурцгиийн соёолж /дуяа/ 40 гр
•    70 гр өргөст хэмх 70 гр
•    15 гр хулууны үр 15 гр
•    1 цайны халбага оливын тос 1 ц/х
Ази амтлагчинд:  
•    сармис 1 хумс
•    бурам 25 гр
•    будааны уксус /мицукан/ 80 мл
•    100 мл ургамлын тос 100 мл
•    шар буурцагны сүмс /соевый соус/ 20 мл
1. Бүх орцоо холигчид хийгээд хутгана.  
2. Бүх ногоог нарийн хэрчээд дуяаг буурцагны соёолж нэмнэ.  
3. Салатыг бэлтгэсэн амтлагчаараа амтлаад таваглана. Хулууны үрээ дээрээс нь цацаж өгнө.

Цоохор майлз, алимтай салат
ОРЦ /4-6 порц/
•    ногоон алим 700 гр
•    хүрэн манжин 500 гр
•    цоохор майлз /чинцай/ үндэс 200 гр  
•    нимбэгний шүүс 1 х/х
•    оливын тос 1 х/х
•    атга хушны самар

1. Алимаа таллаж хуваагаад хальс, үрийг цэвэрлэнэ.  
2. Алимаа нарийн хэрчээд, харлахаас сэргийлж нимбэгний шүүсээр шүршинэ.  
3. Цоохор майлз болон түүхий хүрэн манжингаа ижилхэн нарийн хэрчинэ. Тавганд бүгдийг хольж хутгана.
4. Салатаа оливын тосоор амтлаад хушны самраа нэмээд бэлэн болно.
Амттанд дурлагсдад зориулсан хатаасан жимстэй салат  
Тиймээ энэ бол өглөөний хоолны нэг төрөл болох мюсли. Гэхдээ дээрээс нь хоол боловсруулах системиййг цэвэрлэх үйлчилгээтэй жимс нэмнэ. Энэхүү салат нь дэглэм барихад тохиромжгүй мэт санагдаж магадгүй ч үнэхээр гайхалтай үйлчилгээтэй юм.

Овьёостой жимсний салат 
ОРЦ /1 порц/
•    ногоон алим 1 ш
•    жүрж 1 ш
•    ясгүй хар чавга 50 гр
•    овъёос 2 х/х
•    тослоггүй тараг 100 гр
•    зөгийн бал 1 ц/х эсвэл амталгаагаар

1. Овъёосоо тарганд 1-ээс доошгүй цаг байлгаж дэвтээнэ.   
2. Хар чавгаа бүлээн усаар угаана.  
3. Алимаа таллаж хуваагаад хальс, үрийг цэвэрлээд нарийн хэрчинэ.
4. Жүржийг хальсыг арилгана. Иртэй хутгаар зөөлөн хэсгийг хальсгүйгээр хэрчиж авна. Үлдэгдэл жүржийг шахаж алим дээр шүүсийг хийнэ.
5. Хар чавгыг жижиглэж хэрчинэ.  
6. Бүх орцоо нийлүүлж хутгаад зөгийн балаар амтлаад бэлэн болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан