Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Бямба гарагт ”Өндөр Гэгээн” дуулалт жүжигтэй

“Гэгээн Муза-14” ОУ-ын театрын шилдгийг шалгаруулах уралдаанд зургаан төрлөөр өрсөлдөж буй “Өндөр Гэгээн” дуулалт жүжгийн талаар уран бүтээлчид өнөөдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд “Өндөр гэгээн” төслийн Гүйцэтгэх продюсер Хөгжимт жүжгийн театрын дарга СТА Г.Солонго, зохиолч, Төрийн соёрхолт Ц.Бавуудорж, ерөнхий найруулагч Төрийн соёрхолт Н.Наранбаатар, ерөнхий зураач, СТА Т.Ганхуяг, хөгжмийн зохиолч, УГЗ Т.Сэр-Од нар оролцсон.
Завхан аймагт нийт 15 удаа тавигдсан "Өндөр Гэгээн" дуулалт жүжиг Гэгээн Муза наадмын хоёрдугаар шатад тэнцэж, зургаан төрөлд нэр дэвшээд байгаа талаар ерөнхий найруулагч Төрийн соёрхолт Н.Наранбаатар энэ үеэр онцолж байв. Тэрбээр "2018 оны гуравдугаар сард үзэгчдэд хүрсэн Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын бүтээл болох "Өндөр Гэгээн" дуулалт жүжгийг бүтээх явц жил гаруй үргэлжилсэн. Өндөр Гэгээн бол Монголыг маань дэлхийд таниулж буй суут соён гэгээрүүлэгч гэдэг утгаараа танин мэдэхүйн ач холбогдолтой. Цаг үедээ хүн өөрийнхөө нэрийг үлдээх, нэр төртэй амьдарна гэдэг Өндөр Гэгээний амьдралаас тод харагдана. Бид түүхийг шүүж болохгүй гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Зарим хүмүүс түүхийг дүгнээд, хүнийг буруутгаад байдаг ухвар мөчид зангаа больчихмоор байгаа юм. Өнгөрсөн юм бүхнээс бид хэрэгтэй, хойч үед минь сургамж болох, тархи оюунд нэмэр болох зүйлүүдийг бүтээл болгож өнөө цагийн үзэгчдэдээ хүргэхийг зорьдог. Тэгэхээр Өндөр Гэгээн гэдэг хүн Монголд ямар хувь нэмэр оруулсан, шашин талаасаа ямар мэдлэг боловсролыг түгээж байсан, урлаач, уран бүтээлч хүний хувьд ямар гайхамшигтай хийцүүдийг бидэнд өв болгож үлдээв гэдгийг л харах хэрэгтэй” хэмээлээ.
МУУГЗ Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын бүтээл "Өндөр Гэгээн" дуулалт жүжиг энэ сарын 5, 8-нд 19:00 цагааас Улсын Драмын Эрдмийн Театрын тайзнаа тоглогдох юм байна.

0 Сэтгэгдэл