Стивен Дауст: Улаанбаатар хотын нэн тулгамдсан асуудлаар хамтран ажиллана
Хойд бүсийн алслагдсан хороодын 133 мянган иргэнд тусламж үзүүлжээ
НИТХ-ын ажлын алба улсын архивын үзлэгт хамрагдаж байна
ЧУУЛГАН: Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх асуудлыг эцэслэнэ
Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
МҮХАҮТ-аас мэдэгдэл гаргалаа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Махыг хэрхэн зөв амт оруулах вэ?

Мах бол манай монголчуудын хоол хүнсний үндсэн бүтээгдэхүүн билээ. Махыг чанахаас гадна амтлаж олон янзаар шарж, хуурж иддэг. Тэгвэл махыг амт оруулах зарим зөвлөгөөг хүргэе.
-Таны амтлах гэж буй мах тасалгааны температурт бүрэн гэсгэлэн байх хэрэгтэй. Хөлдүү махыг хэзээ ч амтладаггүй. Гадна талаасаа гэссэн ч дотор болон зарим хэсгээрээ хөлдүү бүрэн гэсээгүй махыг амтлахад амт чанар төдийлөн сайн шингэдэггүй. Мөн өөх ихтэй махыг амтлахад өөх нь амтлагчны амтыг цул мах шиг сайн тогтоож чаддаггүй байна. Махыг шарах гэж байгаа бол 1-1,5см -аас илүүгүй зузаантай, хавтгай байх нь хамгийн тохиромжтой.
-Мөн аливаа махыг шарахын өмнө шарахад болон идэхэд хялбар, зөөлөн байлгах үүднээс зориулалтын мах зөөллөгч алхаар нүдэж зөөллөж болдог.
-Дэлхий дээр мах, махан бүтээгдэхүүнийг чанаж, шарахад амтладаг маш олон төрлийн байгалийн гаралтай амтлагчууд байдаг. Бүх төрлийн махыг амтлахад хэрэглэгддэг үндсэн амтлагч бол давс, харперц, улаан чинжүү, нимбэг, сармис, сонгино байдаг. Эдгээрээс гадна цагаан гаа, орегано, розмарин, паприка гээд нэрлээд баршгүй олон нэр төрөлтэй амтлагч бий. Та ямар төрлийн мах амт оруулах гэж буйгаас шалтгаалан амт оруулагчаа сонгоорой.
0 Сэтгэгдэл
























