Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Эр цэргийн баяраар “Дон кихот” УДБЭТ-ын тайзнаа амилах нь

Сонгодог бүжгэн жүжгүүдийн дундаас бүжигчдийн ур чадварыг дээшлүүлдэг цөөн бүтээлийн нэг нь “Дон кихот” балет. Хөгжмийн зохиолч Л.Минкус амьдралынхаа туршид 16 балетын хөгжим бичсэнээс утга санаа, үйл явдлыг илэрхийлэх байдлаараа “Дон Кихот” онцгой хэмээн мэргэжилтнүүд дүгнэсэн байдаг. Испанийн алдарт зохиолч Сервантесийн “Дон Кихот” зохиолыг анх 1743 онд Францын Дуурь, бүжгийн театрт бүжгэн жүжиг болгон тогложээ. Дараа нь Л.Минкус бүжгэн жүжигт зориулсан хөгжим бичсэнээр 1869 оны арванхоёрдугаар сарын 14-нд “Дон Кихот” Москвагийн Их театрт нээлтээ хийж, сонгодгуудын сор болон тодорсон аж. Харин 1971 онд манай УДБЭТ-т Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Б.Жамъяндагвын найруулгаар тоглосон түүхтэй. Тухайн үед бүжгэн жүжгийн гол дүр болох Китрийн дүрд Ю.Цэрмаа, Базилийн дүрд О.Ганбаатар, Мерседесийн дүрд А.Навчаа нар бүжиглэжээ.
Харин энэ удаагийн гал цогтой испани бүсгүй Китрийн дүрийг үзэсгэлэнт хунгийн дүрээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшсон УДБЭТ-ын гоцлол балетчин СТА Б.Саруул, Япон улсын бүжигчин Н.Мако нар тоглох юм байна. Н.Мако нь тус балетын гол дүрд тоглох гэж байгаа шилдэг зочин бүжигчин аж. Тэрээр УДБЭТ-ын гоцлол бүжигчин СТА С.Эрдэнэболдтой хамтран тоглох юм байна. Үсчин залуу Базильд театрын гоцлол бүжигчин Т. Хан-Очир, СТА С.Эрдэнэболд бүжиглэх нь. Испанийн илэрхийлэл болдог бухтай тулалдагчийн дүрийг УДБЭТ-ын гоцлол балетчин СТА М.Од бүтээнэ. Бухтай тулалдагчийн ширүүн харц, хөл хавсран алхах хөдөлгөөн зэрэг нь дүрээ илүү тодотгож өгдөг аж. Улаан нөмрөгт матадорыг харсан бухын нүд галзуурсан мэт гялалзаж, улаан тоос манаруулан түүнийг мөргөхөөр довтолдог бол “Дон Кихот” бүжгэн жүжгийн бүх үйл явдал, жүжигчдийн тоглолт бухын улаан нүдийг санагдуулам эрч хүчтэй, тод илэрхийлэлтэй байдаг юм.
Ийнхүү цоглог, эрэлхэг хөгжилтэй хөдөлгөөний илэрхийлэл болсон гайхалтай бүтээлийг “Эр цэргийн баяр”-ийн өдөрт зориулан 2018 оны 03-р сарын 17, 18-ны өдрүүдэд УДБЭТ-ын тайзнаа тоглох гэж байна.

0 Сэтгэгдэл