Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленктэй уулзлаа
Б.Ганболд Америк тивийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтад 300 албан хаагч оролцож байна
Газрын тосны хайгуулын Хэрлэнтохой XXVIII талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулав
“ГЭР БҮЛ - СОЁЛЫН АНХДАГЧ ОРЧИН” СОЁЛЫН БОЛОВСРОЛ ОЛГОХ ХӨТӨЛБӨРИЙН ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Үндсэн хуулийн ойн хүрээнд зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн болно
Тусгай хэрэгцээт хүүхдийн 200 ортой цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо
Монголд дундаж өрх 8 жил мөнгөө хуримтлуулж байж орон сууцтай болохоор байна
ХХ зууны үзэсгэлэнт бүсгүйчүүдийн цаг хугацаа хэрхэн өөрчилсөн бэ
Мөнхийн гоо үзэсгэлэн гэж үгүй. Холливудын алдарт одод, кино жүжигчдийн залуу насандаа мөнхөрсөн дүр, авхуулсан зургийг өнөөдрийн зурагтай нь харьцуулахад энэ үг илүү мэдрэгддэг. Хэдийгээр урлагийнхан энгийн хүмүүсийг бодвол олны дунд биеэ авч явах байдлаар ялгарч, гоо сайхнаа хадгалах гэж багагүй хичээдэг ч тэдний гол баялгийг цаг хугацаа устгасаар байдаг юм. Хүн бүрийн нүдэн дээр таны нас ил байгаа учраас та цаг хугацааг хуурах аргагүй.
Орнелла Мути
Адриано Челентаног номхотгогч. Хэдийгээр тэрээр өөртөө үргэлж анхаарал тавьж, гоо үзэсгэлэнгээ хадгалахыг хичээсээр байгаа ч өнөөдөр түүнийг кино ертөнц, үзэгч фэнүүд нь мартжээ. Гэхдээ тэр “Зөрүүд эрийг номхотгосон нь” кинондоо гоо үзэсгэлэнгээ мөнхөлж, түүнийг тэр л дүрээр нь дэлхийн өнцөг булан бүрт бишрэн хайрласаар байгаа.
Одри Хэпбэрн
Түүнийг хөгширсөн хэмээн төсөөлөхийн аргагүй. Залуу, царайлаг Одри Холливудын хар цагаан киноны гол дүр хэвээр үлдсэн ч цаг хугацаа түүнд нас нэмж, хорт хавдар хэмээх өвчин аль хэдийнэ нөгөө ертөнц рүү авч одсон билээ.
Софи Лорен
Кино ертөнцөд хамгийн удаан оршин тогтнож, өөрийн байр сууриа хадгалж чадсан од бол Софи Лорен. Гэхдээ түүнийг нас дарж, танихын аргагүй болгосон нь маргашгүй үнэн. Түүний хийлгэсэн гоо сайхны хагалгааны тухай ярих ч шаардлагагүй. Үзэгчид түүнийг гоо үзэсгэлэнтэй Софи Лореноор нь төсөөлөх нь чухал.
Вера Алентова
“Москва нулимсанд дургүй” киногоороо дэлхий дахиныг байлдан дагуулж байсан Зөвлөлтийн сайхан бүсгүйчүүдийн нэг Вера цаг хугацаанаас зугатах гэж олон удаа хагалгааны орон дээр гарчээ. Харамсалтай нь түүний гоо үзэсгэлэнг аль хэдийнэ үгүй хийснийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.
Ингрид Бергман
Хэдийгээр тэр бусдыгаа бол он цагийн нугачаанаас олон үрчлээ нэмээгүй мэт харагдаж байгаа ч үхэл биднээс түүнийг аль эрт аваад одсон юм. Тэрээр амьдралынхаа сүүлийн жилүүдэд ч олон эрийн хайрыг татсан эмэгтэй дүр бүтээж байсан юм.
Мэгги Смит
Өнөөдрийн хувьд Мэгги Смит шидтэн хүүгийн тухай киноны нэг баатар гэдгээрээ олон танил. Гэвч эрт нэгэн цагт тэр Холливудын гоо үзэсгэлэнт бүсгүйчүүдийн том тод од нь байсан юм.
Голди Хоун
“Кактус цэцэг” кинонд бүтээсэн залуухан үзэсгэлэнтэй бүсгүйн дүрээр Оскар хүртэж байсан түүнийг тэр л дүр төрхөөр нь санаж байна уу. Тэр цагаас хойш олон арван жил өнгөрч Голди өнөөдөр ийм л харагдах болжээ.
Мэрил Стрип
Тэр бол өөрийн насныханд үлгэр жишээ нь болсон хүн. Нас нэмсэн нь гоо үзэсгэлэнтэй, бас үнэ цэнэтэй байж болохыг тэр өнөөдөр ч баталсаар байна. Холливудын ертөнцөөс нэрээ хасуулах болоогүй тэрээр өндөр үнэтэй жүжигчин хэвээр байгаа юм.
Хелен Миррен
Холливудын ертөнц дэх Орос эрдэнэ. Миронова овогтой байсан тэрээр Холливудад нэлээн ахимаг насандаа хөл тавьж, од болон гялалзсан нэгэн. Тэр өнөөдөр өөрийнхөө наснаас залуу харагддаг гэдгийг Холливуд ч баталсаар байгаа бус уу.
0 Сэтгэгдэл
Zochin
Boliyoo hugshirmuurgui baina. Utgaguin be
2018.03.02