Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Өнөөдөр ихэнх нутгаар тогтуун байна
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленктэй уулзлаа
Б.Ганболд Америк тивийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтад 300 албан хаагч оролцож байна
Газрын тосны хайгуулын Хэрлэнтохой XXVIII талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулав
“ГЭР БҮЛ - СОЁЛЫН АНХДАГЧ ОРЧИН” СОЁЛЫН БОЛОВСРОЛ ОЛГОХ ХӨТӨЛБӨРИЙН ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Үндсэн хуулийн ойн хүрээнд зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн болно
Эхийн эрхэт ёс ноёрхсон Хятад тосгон
Төвдийн ойролцоохон Лугуху нуурын эрэгт мосо овгийнхон гэгддэг Хятадын нэгэн жижигхэн тосгон бий. Тэд өөрийн гэсэн өвөрмөц соёл, ёс журмаа өнөөдрийг хүртэл хадгалсан төдийгүй орчин үеийн дэг жаягт огт авталгүй амьдарсаар байгаа аж. Уг овгийн гол онцлог нь эрчүүд нь биш эмэгтэйчүүд нь давамгайлах байр суурьтай байдаг бөгөөд гэрийн бүх асуудлыг бүсгүй хүн шийддэг гэнэ. Гэр бүлийнхээ эдийн засгийн чухал асуудлыг зөвхөн эмэгтэй хүн шийддэг бөгөөд өв залгамжлах эрх ч эмэгтэй удмаа дагадаг төдийгүй хайр сэтгэлээр өөрийн эрийг сонгох эрхтэй гэнэ. Зарим тохиолдолд нэг биш эртэй байх нь ч бий. Хэвлэлийн “Broadly” компанийн сэтгүүлч Милен Ларсон “Эхийн эрхт ёс бүхий сүүлчийн Хятад тосгон” нэртэй баримтат киноны зураг авалтынхаа үеэр тус тосгонд 7 хоносон байна. Энэ үеэрээ тэдний өвөрмөц соёл, эхийн эрхт ёсны тухай олон сонирхолтой баримт цуглуулж чадсан гэдэг.
23 настай Лама бүсгүй өөрийнхөө унтлагын өрөөний хаалгыг налан зогсч байна. Мосочууд унтлагын өрөөгөө “ Цэцгэн өрөө” гэж нэрлэдэг. Тэдний уламжлалаар бүсгүй хүүхдүүд өөрийн гэсэн өрөөтэй болдог бөгөөд тэдний хайртай залуус нь шөнөөр ирж, өглөө гэрэл тусахаас өмнө явах ёстой. Гималайн уулсын хормойд оршдог Лугуху нуурын эрэгт амьдардаг энэ тосгонд ойролцоогоор 40 мянган хүн бий. Үнэндээ оршин байгаа энэ газрынхаа нөлөөгөөр мосо овгийнхон амьдралын гайхалтай уламжлал, өв соёлоо хадгалж үлджээ. Мосочуудын хувьд гэр бүлдээ эцгийн эзлэх орон зай гэх хүлээн зөвшөөрөгдсөн үзэл баримтлал байхгүй. Үнэндээ хүүхэд байтугай заримдаа ээж нь ч хүүхдийнхээ эцгийг хэн гэдгийг мэддэггүй. Уламжлалт гэр бүлийн оронд зочин нөхөр эсвэл өөрийнхөө гэрт амьдардаг хайртай эр, бүсгүйн гэрт амьдардаг эр гэх ойлголт бий.
Сэтгүүлчийн амьдарч байсан гэрт эмээ болоод ээж гэх хоёр эмэгтэй амьдардаг байв. Ер нь бүсгүйчүүд хэдэн үеэрээ ах дүүтэй нартайгаа хамтдаа амьдардаг. Тэд бүсгүйчүүдэд хүүхдээ өсгөж, хүмүүжүүлэхэд тусладаг бөгөөд бас гэр бүлээ тэжээх үүрэгтэй байдаг. Эрчүүдийн хувьд тариалангийн талбайд тарьсан ногоогоо борлуулах эсвэл гэр орны барилгын ажилд туслах гэх мэт ажлыг хийнэ. Зочин гэр бүл болсон эрчүүдийн хувьд шөнөөр хайртай бүсгүйнхээ гэрт очиж хоноод өглөө нь эгч, ээжийнхээ гэрт буцаж очино. Сонирхолтой нь ихэвчлэн тухайн гэрийн эрчүүд нь хүүхдүүддээ анхаарал халамж тавьдаг.
Лама бүсгүйн эмээгийн гэрийн зочны өрөө. Гал тогоо, тахилын өрөөтэйгээ хамт. Цай, будааны дарс, алим, наран цэцгийн үр, самар тэргүүтнээр тэрээр зочноо дайлав. Эмээ мосочуудын хувьд хамгийн хүндтэй, дээд настан нь. Тэдний үзлээр эмэгтэй эрэгтэй хүмүүсийн ямар ч харилцаа хөрдөг, салдаг учраас амьдралынхаа туршид нэлээн хэдэн хайртай учирдаг. Тиймээс зочин гэр бүл байх нь аль альдаа сэтгэлийн гэм учруулдаггүй гэнэ.
Ламагийн гэр бүл тахилга үйлдэв. Мосочуудын хувьд бурхан тахил нь амьдралд нь чухал байр суурь эзэлдэг. Тэдний хувьд буддын шашинтай хосолмол шашин шүтлэгтэй.
Гэрийнхээ ханыг Будда бурхан болоод Мао Зэдуны зураг бүхий зурагт хуудсаар тэд чимдэг. Хятадын аль ч хязгаарт гэрэл цахилгаан, зам харгуйг буй болгосон учраас тэд улстөрийн удирдагчдаа дээдлэн хүндэлдэг. Бурхан шигээ ижил төвшинд хүндэтгэн залдаг билээ.
Мосогийн уламжлалт хөгжмийн зэмсэг нь лимбэ, бөмбөр. Мөн ардын дуугаа сайхан дуулдаг.
Милен Ларсон сэтгүүлчид зориулан мосо эмэгтэйчүүд гоёлоо өмсөв.
Зээ хүүхдүүдтэйгээ суугаа эмээ.
Уламжлалт мосо гэр бүл. Гурван үеийн эмэгтэйчүүд энэ гэрт амьдардаг. Хувцаслалтын хувьд орчин үеийн хэв маяг нэвтэрч орж ирсээр байгааг эндээс харж болно. Харин мосо настангуудын хувьд уламжлалт хувцсаа өмсөх дуртай. Лугуху нуурынхаа эрэгт хэчнээн хүнд хэцүү амьдрал туулсан ч мосо бүсгүйчүүд ёс дэгээ чанд баримталж, өөрсдийн хувцасны уламжлалыг ч хадгалж үлдэж чадсан юм.Харин өнөөдөр залуу мосочууд сургуульд сурч, их дээд сургуульд элсэх болсноор уламжлалаасаа алсран хөндийрч байгаа аж.
33 настай Лусу. Тэрээр өнөөдөр ч уламжлалт ёс заншлынхаа дагуу амьдардаг ч аялал жуулчлалаар багагүй мөнгө олж чаддаг. Тэр уншиж, бичиж чадахгүй. Харин залуусынх нь 80 хувь нь орон гэрээ орхин сургуульд сурч, том хотуудыг зорих болсон байна. Тэд гэр бүлийн амьдрал зохиож тосгоноо мартан оддог болж. Мосочууд өөрийн гэсэн өвөрмөц хэлтэй боловч бичиг үсгийн хувьд тусдаа зүйл үгүй гэнэ.
Энэ эмэгтэйн гараар урласан хувцас, хөнжил дэлхийн өнцөг булан бүрт борлогддог.Өмнө нь мосочуудын соёлд гар урлал тэргүүлэх байр суурь эзэлж байсан бол өнөөдөр устаж үгүй болох эрсдэлд байгаа аж.
Мосочуудын тосгон эрдэнэшишийн талбайгаар хүрээлүүлсэн, наран цэцэг, төмс өргөнөөр тарьсан байдаг. Өрх бүр өөрийнхөө хэрэгцээт хүнсний ногоог тарьж ургуулдаг. Харамсалтай нь энэ мужийн газар нутгийн хувьд удахгүй асуудал тулгарах эрсдэл бий. Тосгоноос холгүй онгоцны буудал байгаа бөгөөд тэдний өвөрмөц амьдралын хэв шинжийг харахаар жуулчид олон мянгаараа ирсээр байгаа юм.
Лугуху нуурын эрэг дэх мосо тосгон
0 Сэтгэгдэл