ӨНӨӨДӨР: Монголын хөл бөмбөгийн холбооноос сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ
УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Улаанбаатар хотод 11 дүгээр сарын дунд үеэс 2 дугаар сарын эхэн үе хүртэл инверс үүсэж, агаарын бохирдол ихсэх төлөв ажиглагддаг
“…Утаагүй зуухаар л утаатай тэмцэнэ” гэдэг улс төрийн шийдэл юунд дөрөөлдөг вэ?!
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа
Монгол Улсын баг "Алтан цом" -ын эзэн болжээ
Иргэн бүр хуримтлалын нэрийн данстай болж, 135 мянган төгрөгийн ногдол ашиг бүртгэгдэж эхэллээ
“Ногоон баянбүрд-хүнсний тогтолцоог хослуулсан хот” төслийн уулзалт боллоо
Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжиж эхлээд эхний үр дүн гарч байна
Дэлхийн хамгийн хачирхалтай дээд амжилтууд
Дэлхийн дээд амжилтын эзэн байх сайхан л даа. Гэхдээ тэдний тогтоосон амжилтыг хэн ч эвдэхийг хүсдэггүй бас тийм амжилтын эзэд бий.
1.2006 оны гуравдугаар сарын 12-нд 19 настай Мэтт Сутэр АНУ-ын Миссури муж дахь Фортланд хотод болсон гамшигт хар салхинаас амьд гарч чадсан юм. Тэрээр хар салхинд өртөж, ухаан ороод хартал өөрийн байсан газраас 398 метрийн тэртээ шидэгдсэн байв. Гол нь тэр ийм хол шидэгдсэн ч амьд гарч чадсан анхны хүн болсон юм.
2. Энэтхэгийн Мумбай хотын “RG Stone” бөөр судалгааны төв 2004 оны 2 дугаар сарын 18-нд Вилас Гуга гэгчийн зүүн бөөрнөөс чулуу авчээ. Түүний бөөрний чулуу 13 см хэмжээтэй байсан аж.
3. Италийн иргэн Сильвио Сабба 2012 оны 12 дугаар сарын 27-нд дэлхийн хамгийн харгис дээд амжилтыг тогтоосон гэнэ. Тэрээр нүүрэндээ нэг минутын турш хамгийн олон хувцасны хавчаарыг хавчсан байна.
4. Америкийн тамирчин Ивел Книвел дэлхийн хамгийн урт харайлтыг мотоциклиэр хийсэн нэгэн бөгөөд тэрээр амьдралынхаа туршид ясаа 433 удаа хугалсан байна.
5. Өмнөд Солонгосын энэ эмэгтэй Ча Са-Сун эмээ гэдгээрээ алдартай гэдэг. Тэрээр 960 удаа жолооны шалгалт өгч байж, жолооны эрхтэй болсоноороо олон нийтийн дунд алдартай болсон байна. Гэхдээ тэрээр 959 удаа жолооны шалгалтыг амжилтгүй өгсөн гэдгээрээ дэлхийн дээд амжилтын эзэн болсон аж.
6. Британийн хүчтэн Жон Эванс 1999 оны тавдугаар сарын 24-нд 160 кг жинтэй жижиг машиныг толгой дээрээ 33 секунд толгой дээрээ тогтоосон байна.
7. Виржинийн Шенандо үндэсний хүрээлэнгийн байгаль хамгаалагч байсан Рой Салливан аянга зайлуулагч гэдгээрээ алдаршсан нэгэн. Тэрээр амьдралынхаа туршид долоон удаа аянгад цохиулсан боловч амьд гарч чадсан нэгэн юм.
8. Энэтхэгийн нэгэн хүнсний дэлгүүрийн эзэн Radhakant Baijpai чихэн дээрээ хамгийн урт үстэй хүн гэж алдаршжээ. Түүний чихэн дээрх үсний урт нь 25 см урт юм. Тэрээр өөрийнхөө ер бусын ийм хачин урт үсийг амжилт, хөгжил цэцэглэлтийн бэлгэдэл гэж үздэг учраас хэзээ ч авдаггүй байна.
9. Техасын мэргэн буудагч Жеки Бибби 13 хортой могойг амандаа зууж, дэлхийн дээд амжилт тогтоожээ. Тэрээр могойнуудыг 10 секундын турш зуусан байна. Бибби олон жилийн турш хорт могойтой харилцсан бөгөөд 11 удаа хөл дээрээ хазуулсан гэнэ.
10. Хамгийн сүүлийн үеийн статистик мэдээгээр дэлхий дээр 2 тэрбум хүн таргалалтын өвчинд нэрвэгдсэн байгаа аж. Тэгвэл дэлхийн хамгийн хүнд, тарган хүний нэрийг Жон Брауэр Миннок гэдэг юм байна. Тэрээр өвчлөлөөс үүдсэн таргалалтад шаналж байжээ. Түүний биеийн жин 635 кг байсан бөгөөд 2 жилийн турш 215 кг жинтэй болтлоо турж чадсан байна. Харамсалтай нь тэрээр 1983 оны есдүгээр сарын 10-ны өдөр 361 кг жинтэй нас барсан юм.
0 Сэтгэгдэл