Стивен Дауст: Улаанбаатар хотын нэн тулгамдсан асуудлаар хамтран ажиллана
Хойд бүсийн алслагдсан хороодын 133 мянган иргэнд тусламж үзүүлжээ
НИТХ-ын ажлын алба улсын архивын үзлэгт хамрагдаж байна
ЧУУЛГАН: Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх асуудлыг эцэслэнэ
Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
МҮХАҮТ-аас мэдэгдэл гаргалаа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
ГОО САЙХНЫ 350 ХАГАЛГАА ХИЙЛГЭСЭН ХОСУУД
Стокгольм хотоос ирсэн Пикси Фокс 26 настай ч гоо сайхны 17 хагалгаа хийлгэсэн байна. Харин Лос-Анджелосын Жастин Жедлик 35 насандаа гоо сайхны 340 мэс ажилбар хийлгэсэн нэгэн. 

Жастин гурван жил хамт амьдарсан хүнээсээ саяхан албан ёсоор салж,ганц бие болжээ. Пиксигийн хувьд дотно харилцаа тогтоох нь түүний төгс бүсгүй болох төлөвлөгөөнд муугаар нөлөөлнө гэж үздэг учраас үргэлж эрчүүдээс зайлсхийдэг болж.
Стокгольм хотоос ирсэн Пикси Фокс 26 настай ч гоо сайхны 17 хагалгаа хийлгэсэн байна. Харин Лос-Анджелосын Жастин Жедлик 35 насандаа гоо сайхны 340 мэс ажилбар хийлгэсэн нэгэн. 

Жастин гурван жил хамт амьдарсан хүнээсээ саяхан албан ёсоор салж,ганц бие болжээ. Пиксигийн хувьд дотно харилцаа тогтоох нь түүний төгс бүсгүй болох төлөвлөгөөнд муугаар нөлөөлнө гэж үздэг учраас үргэлж эрчүүдээс зайлсхийдэг болж. Харин өнөөдөр тэд хамт амьдарч буй. Өөрсдийгөө яг л Барби, Кен хоёр шиг гэж хэлдэг гэнэ. Тэднийг гоо сайхны мэс ажилбар гэх сонирхол нэгтгэдэг. Швед бүсгүй Пикси Фокс, америк эр Жастин Жедлик нар өөрсөддөө амьд барби, Кен шиг амьдрах болно гэж амласан нь тэднийг гоо сайхны хагалгаанд донтуулж, хувийн амьдралаа үгүй хийхэд хүргэсэн гэдэг.
Пикси бэлхүүсээ нарийн болгосон, өөх соруулсан гэх зэрэг гоо сайхны 17 хагалгаа хийлгэсэн. Хагалгааны төлбөрөө төлөхөд түүнд шүтэн бишрэгч эрчүүд нь тусладаг аж.
Энэ хосын гоо сайхны хагалгааны нийт төлбөр дунджаар 500 мянган евро болсон бөгөөд тэд нэгэн шоуны үеэр танилцсан байна.
Пикси гуяны өөхөө соруулах, хөхөндөө имплант суулгах хүсэлтэй байгаа бөгөөд хагалгаанд Жастинтай хамт орохыг хүсч байгаа гэнэ.
“Бид аль хэдийнэ хайр дурлалаас татгалзсан. Бид бол гоо сайхны хагалгаанд зориулагдсан биемахбодь. Өөрсдийн мөрөөдлийн тэр л төрхийг буй болгох хүртлээ хагалгааны ширээн дээр хэвтэх болно” хэмээн Пикси ярьжээ.
Жастины хувьд дэлхийн хамгийн хүнд мэс заслыг дааж гарсан нэгэн байхыг хүсдэг бөгөөд хил хязгаарыг байнга давах нь туйлын мөрөөдөл нь гэжээ.
“Хүмүүс намайг хэвлэл мэдээллээр гарч, бусдын анхаарлыг татах гэж хичээдэг гэж боддог. Үнэндээ тийм биш юм” гэж Жастин хэлсэн байна.
Тэр өөрийнхөө нуруунд имплант суулгахыг сэдэж, боловсруулсан бөгөөд биед энэ нь тааламжгүй байгаа ч авч хаяхыг хүсдэггүй гэнэ.
Пиксигийн хувьд 2013 онд найз залуугаасаа салснаар гоо сайхны хагалгаанд бүүр ч их донтох болсон байна.
0 Сэтгэгдэл
























