Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа Олон улсын эх дэлхийн өдөр тохиож байна Бэлчээрийн ургамал нийт нутгийн 30 орчим хувьд цухуйгаагүй байна Монголын баримтат өвийг дэлхийн бүртгэлд бүртгэв Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөлөө Жишиг амбулаторийн үйл ажиллагааг олон улсын түвшинд хүргэхээр мэргэжилтнүүдийг БНСУ-д сургалтад хамруулж байна Нийслэлийн МАН-ын 100 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан болно ЦЕГ: “Бадрах Энержи“ ХХК-ийн Гүйцэтгэх захирал Марк Мелеардын биед хохирол учирсан эсэхэд шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хандаад байна Б.Буяннэмэх: Хувь хүний татварын бүртгэл, тайлагналыг улам бүр  хялбаршуулна Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ

Ховд, Чойбалсан, Багануурын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлав

Ховд, Чойбалсан, Багануур хотын 2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Ховд хот баруун бүсийн олон ястны уламжлал, урлаг, соёлын өвийг хадгалан хөгжүүлж, бүсийн боловсрол, шинжлэх ухаан, мэдээлэл, олон улсын аялал жуулчлал, эх газрын боомт, тээвэр ложистик, хангамж үйлдвэрлэлийн парк бүхий ногоон хөгжлийн загвар хот болох юм.

Чойбалсан хотыг зүүн бүсийн аялал жуулчлал, гадаад худалдаа, тээвэр ложистик, хөдөө аж ахуй, хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэр, аж үйлдвэрийн парк бүхий хот болгохоор тусгажээ.

Багануур эрчимжсэн уул уурхай, жижиг, дунд үйлдвэрлэлийг хослуулсан, хариуцлагатай уул уурхайг дэмжсэн, аялал жуулчлал, жижиг, дунд үйлдвэрлэл хөгжсөн, ажилгүйдэл, ядуурал буурсан, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч хот болох юм.
Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг улсын болон тухайн бүсийн эдийн засгийн хөгжил, хүн амын нутагшилт, суурьшилд хотуудын эзлэх байр суурь, чиг үүрэг, хэтийн хөгжлийн төлөвийг хүн амын бөөгнөрөл, чадавхи, дэд бүтцийн болон хот байгуулалтын багтаамж, улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, уялдааг тодорхойлон боловсруулжээ.
Дээрх хотууд дэд бүтцийн хэвтээ тэнхлэг Мянганы зам, босоо тэнхлэгүүд дайрдаг, ойрхон өнгөрдөг давуу талаа ашиглан гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татаж хөгжих боломжтой гэж үзэж байна.

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан