Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленктэй уулзлаа Б.Ганболд Америк тивийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан Төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтад 300 албан хаагч оролцож байна Газрын тосны хайгуулын Хэрлэнтохой XXVIII талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулав “ГЭР БҮЛ - СОЁЛЫН АНХДАГЧ ОРЧИН” СОЁЛЫН БОЛОВСРОЛ ОЛГОХ ХӨТӨЛБӨРИЙН ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО Үндсэн хуулийн ойн хүрээнд зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн болно Тусгай хэрэгцээт хүүхдийн 200 ортой цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо Монголд дундаж өрх 8 жил мөнгөө хуримтлуулж байж орон сууцтай болохоор байна
Хэдэн саяар үнэлэгдэх ч “мартагдсан” хүлгүүд шинэ эзэнтэйгээ учирсан нь

1960-аад онд худалдаанд гарсан 50 гаруй "Шевроле" Небраскагийн нэгэн худалдааны төвийн балгаснаас олдсон бол “Формула-1”-ын гайхамшигт хурдан машин, мөн маш цөөн тоогоор үйлдвэрлэгдсэн 10 гаруй машин Португалийн нэгэн агуулахаас, Египтийн хаан, Холливудын оддын нэгэн цагт гангарч байсан ховор, үнэтэй машинууд 100-гаараа Францын нэгэн жижиг хотын орхигдсон эдлэнгийн гараашаас олдсон тухай та сонсч байсан уу. Тэгвэл хэдэн арван сая ам.доллараар үнэлэгдэх машинууд хэрхэн орхигдож, мартагдсан хийгээд яаж шинэ эзэнтэйгээ учирсан тухай сонирхолтой мэдээллүүдээс хамтдаа сонирхоё.

1.Францын жижигхэн хотын орхигдсон саравч
Ердөө хэдхэн долоо хоногийн өмнө Францын Мюлуз хотын нэгэн эдлэнгийн саравчнаас маш ховорт тооцогдох 100 гаруй автомашин олсон байна.  Орхигдож, мартагдсан энэ саравчин доор Ferrari, Maserati, Porsche,  Bugatti брэндийн цөөн тоогоор үйлдвэрлэгдсэн, өнөөдөр хэдэн арван сая доллараар үнэлэгддэг загварууд байсан гэнэ.

Цуглуулгыг гаднаас нь хараад л хэдэн арван саяд хүрнэ гэдгийг шууд хэлэх боломжтой. Шинжээчийн хэлснээр 1961 онд гаргасан Ferrari 250 GT SWB California Spider гэхэд л өнөөдөр 14 сая ам.доллараас буудаггүй гэнэ.  1956 оны Maserati A6G Gran Sport Frua загвар багадаа 3 сая ам.доллараар үнэлэгддэг.
Өнгөрсөн зуунд Египтийн хаан Судан Фарукийн унаж байсан “Тальбо-Лаго”, Жейн Фонд, Ален Делон нарын “Los Felinos” кинонд ашигласан Ferrari 250 хүртэл энэ саравчны дор нар салхинд идэгдэн хэдэн арван жилийг үдсэн байжээ.

Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр уг нь энэ гайхамшигт цуглуулгын эзэн нь Францын тэрбумтан Роджер Бэйлон байж. Тэрээр ховор, үнэтэй автомашин цуглуулах дуртай байсан бөгөөд түүний цуглуулганд 100-гаас ч олон машин байсан ч 1970-аад оны дундуур санхүүгийн хямралын улмаас өөрийнхөө цуглуулгын нэг хэсгийг зарсан гэнэ. Харамсалтай нь, ямар шалтгаанаар эдгээр машинаа ийн хуучин саравчиндаа мартаж орхисон нь одоогоор тодорхойгүй байгаа аж.

100-гаад машинаас 40 гайхамшигтай ховор хүлэг нь нар салхинд идэгдэн хуучирч муудсан бол 60 нь өнөөдөр ашиглаж болохоор сайн хадгалагдан үлджээ.

2.Нью-Йоркийн хуучин агуулах
Орхигдсон, хаягдсан саравч гараашнууд тосгон төдийгүй, томоохон хотуудад ч байна. Нью-Йоркийн нэгэн орхигдсон агуулахаас “Chevrolet Corvette”-ийн он оны загвараас бүрдсэн машины цуглуулгыг олжээ. 
1988 онд VH1 хөгжмийн суваг нь тэмцээнийхээ ялагчид 36 “Корветт” бэлэглэсэн байдаг. Энэхүү гайхамшигтай, үнэтэй, сонин бэлгийн эзэн нь мужаан залуу Денни Амодео болсон гэнэ.


Гэхдээ энэ машины цуглуулга түүний гарт ч хүрэлгүй зураач Максийн гараашт иржээ. Макс Деннигээс эдгээр машиныг 250 мянган ам.доллараар худалдаж авсан ч өнөөдөр хэд дахин өндөр үнээр үнэлэгдэж байна.


Өөрийн хийж буй арт-төсөлдөө эдгээр машиныг ашиглахаар төлөвлөсөн ч төсөл нь төдийлэн амжилттай үргэлжлээгүй учраас эдгээр спорт загварын машинууд 25 жилийн турш энэ гараашт мартагджээ. 


Энэ жил америкийн машин цуглуулагч нэгэн гэр бүлийн хос зураачаас эдгээр машиныг худалдаж авахаар тохиролцсоны ачаар машинууд шинэ эзэндээ очин сэргээн засварлахад шилжжээ.


3.Португалийн хуучин ферм

Нью-Йорк хотын нэгэн иргэн тэтгэвэртээ гарчихаад насан турш цуглуулсан мөнгөөрөө үл хөдлөх хөрөнгө худалдаж авахаар шийджээ. Тэрээр нэлээн эртнээс Португалид өөрийн гэсэн үл хөдлөхтэй болно гэж төлөвлөсөн ёсоор дуудлага худалдаанд оржээ. Ингээд Португалийн нэгэн гэр бүлийн эзэмшилд байсан ч тэднийг нас барсны дараа Португалийн Засгийн газрын мэдэлд очсон нэгэн эдлэнг сонирхсон байна. 15 жилийн дараа дуудлага худалдаанд оруулсан жижиг эдлэнг тэрээр худалдаж авчээ.


Ингээд америк эр жижиг эдлэнг зоорийн хамт худалдаж авсан ч эхлээд хуучин зоорийн төмөр хаалганы цаана юу байгааг төдийлэн анзаараагүй гэнэ.
 
Шинэ эзэн өөрийн эдлэнтэй танилцаж яваад зоорийн төмөр хаалгыг онгойлгож үзвэл ногоо, жимс биш хуучны ховор машинууд угтжээ.


Цуглуулганд Porsche 356, Lotus Seven, Alfa Berlina, Austin A40 Somerset, De Ville, Renault Dauphine, Opel Rekord гэх зэрэг ойролцоогоор 90 загвар байсан төдийгүй “Формула-1”-ийн уралдааны задгай машин ч байв.

Шинжээчид энэхүү машины цуглуулгыг 35 сая ам.доллараар үнэлжээ. 


4.Брюссель дэх  байшингийн хонгил

Брюсселийн нэгэн нурсан байшингийн хонгилоос ойролцоогоор 40-өөд жилийн тэртээх “Alfa Romeo” брэндийн машины цуглуулгыг олжээ. Италийн энэхүү брэндийн Spider, 1300 Sprint, Clean Me гэх мэт ховор загварууд ч энд байж.

Цуглуулгын эзэн нь Бельги эр тухайн үедээ машины барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг байсан гэнэ. Гэвч 1970-аад оны эхээр АНУ-руу аялахаар яваад таг чиг болсон гэдэг.


Цуглуулгыг эзэмшихийн төлөө алга болсон эзний өв залгамжлагчид олон жилийн турш орон нутгийн эрх баригчидтай шүүхэдсэн байна. Ингээд 2012 онд алга болсон бельги эрийн садангууд энэхүү гайхамшигт цуглуулгыг эзэмших эрхтэй болжээ.


Гэвч өнөөх өв залгамжлагч нар чухам ямар шалтгаанаар энэ их хөрөнгөө хаясан нь тодорхойгүй ч зарим нэг машины нь Европын томоохон музейнууд авах санал тавьжээ.

5.Техасын хуучин гарааш
Техасын Нью-Гемшир дэх орхигдсон гараашаас хэдэн сая ам.доллараар үнэлэгдэх гурван автомашин олсон байна.


1974 оны Ferrari Dino 246 GTS /4,5 мянган км гүйлттэй/, 1972 оны Ferrari 365 GTB/4 Daytona /15 мянган км гүйлттэй/,  1977 оны Maserati Bora Coupe /1,5 мянган км гүйлттэй/ загварууд 40 жил гараашт тоосонд даруулан хадгалагджээ.
Спорт загварын эдгээр машинууд маш сайн хадгалагдсан байсан бөгөөд “Ferrari Dino”-ийн шинжээчийн хэлснээр цуглуулагчдын хуучин машинуудаас хамгийн сайн хадгалагдсан эдгээр загвар гэнэ.
Италийн тамирчин Луижи Чинеттагийн найз гэх эр 1970-аад онд эдгээр машиныг худалдаж авсан байдаг аж.
Гэвч машинууд чухам яагаад энэ гараашт ирсэн, шинэ эзэн нь хэн болсон бэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.  2011 онд “eBay”-ийн дуудлага худалдаанд эдгээр машиныг хэн нэгэн нь авсан нь л тодорхой байгаа юм.

6.Небраскагийн орхигдсон арилжааны төв


2012 онд Небраска мужид хэдэн арван жилийн өмнө мартагдаж хаягдсан “Chevrolet” машины арилжааны төвийн хуучин барилгаас 50 машин олсон байдаг. 


Өнгөрсөн зууны дундуур үйлдвэрлэсэн “Chevrolet”-ийн бараг цоо шинэ гэж хэлж болох 50 загвар тоосонд дарагдан хэдэн арван жил энд хадгалагджээ.


1956 оны Chevrolet Cameo, 1964 оны Chevrolet Impala, 1978 оны Chevrolet Corvette, 1960 оны Chevrolet Corvair зэрэг загвар байсан төдийгүй машины гүйлд ердөө хэдхэн миль л байв.


Зарим машин нь хуулгатай, суудлынх нь бүрээс ч цоо шинэ хэвээр байсан бөгөөд төдийлэн гадна талаас нь тоноогүй хадгалагдсан учраас орон нутгийн дуулдлага худалдаагаар маш хурдан борлогдсон гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан