Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Өнөөдөр ихэнх нутгаар тогтуун байна
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленктэй уулзлаа
Б.Ганболд Америк тивийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтад 300 албан хаагч оролцож байна
Газрын тосны хайгуулын Хэрлэнтохой XXVIII талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулав
“ГЭР БҮЛ - СОЁЛЫН АНХДАГЧ ОРЧИН” СОЁЛЫН БОЛОВСРОЛ ОЛГОХ ХӨТӨЛБӨРИЙН ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Үндсэн хуулийн ойн хүрээнд зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн болно
Одой бүсгүй загварын ертөнцийн ”хуулийг” өөрчилж чадах уу
“Биеийн жин, өндрөөс үл хамааран эмэгтэй хүн бүр үзэсгэлэнтэй байж болно гэдгийг миний хийж буй ажил батлана. Би загвар өмсөгчдийн өмсч буй тэр л хувцсыг олон нийтэд сурталчилж чадна. Сэтгүүлийн нүүрэн дээр урт хөл, гартай, өндөр биетэй л бүсгүй гардаг гэх ойлголтыг эвдэх болно. Эрэгтэй, эмэгтэй хүн, хүүхэд гэдэг ганцхан өндөр биетэй хүмүүс биш гэдгийг л олон нийтэд ойлгуулах нь миний мөрөөдөл”
Лос-Анжелост амьдардаг 22 настай Дрю Преста бол 103 сантиметр өндөртэй бяцхан бүсгүй. Гэсэн ч тэр загварын ертөнцөд өөрийн гэсэн орон зайг бий болгож чадна гэдэгтээ бүрэн итгэсэн хэвээр.
“Гоо үзэсгэлэнгийн тухайх өнөөдрийн ойлголтыг эвдэж, загварын ертөнцийн нэг хэсэг нь болох мөрөөдөл надад бий” хэмээн тэр өөртөө итгэлтэйгээр хэлдэг. Дрю Преста Невада мужийн нэгэн жижигхэн хотод хүүхэд насаа өнгөрүүлсэн бөгөөд үеийн хүүхдүүд нь түүнийг үргэлж элдвээр гоочилдог ч бууж өгөхийг хүсдэггүй байсан гэнэ.
“Би жижигхэн биетэй байлаа гээд хэнд ч гай болж байсангүй. Харин бусад хүүхдийг бодвол эрт ухаан суусан. Ямар ч гэмгүй мөртлөө бусдын элдэв халдлагад өртөж, буруутгагдаж байсан учраас би хэрхэн энэ бүхэнд хариу үйлдэл үзүүлж, өөрийгөө хамгаалах вэ гэдгийг эрт мэддэг болсон”
“Би жижигхэн биетэй байлаа гээд хэнд ч гай болж байсангүй. Харин бусад хүүхдийг бодвол эрт ухаан суусан. Ямар ч гэмгүй мөртлөө бусдын элдэв халдлагад өртөж, буруутгагдаж байсан учраас би хэрхэн энэ бүхэнд хариу үйлдэл үзүүлж, өөрийгөө хамгаалах вэ гэдгийг эрт мэддэг болсон”
Дунд сургуулиа төгсөөд Дрю өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэхийн тулд загварын чиглэлээр суралцаж эхлэв. Коллежид тэрээр загварын ертөнц дэх менежмэнт чиглэлээр суралцаж, шууд л загварын бизнес эрхлэхээр шийдсэн байна. Гэхдээ түүнд загварын бизнес эрхлэхээс илүүтэй загвар үзүүлэх нь таалагддаг.
“Би өөрийнхөө хүчирхэг, шийдэмгий байдлаар загварын ертөнцөд өөрийн гэсэн карьерыг эхлүүлж, хүмүүсийн хандлагыг өөрчилж чадна гэж итгэж байгаа.Би өөрийнхөө бие махбодид бусдын л адил гэдэгт итгэдэг. Өөрийнхөө эерэг хүсэл мөрөөдөлд итгэдэг. Камерын өмнө зогссоноор би энэ итгэлээ бусдад батлах болно”
Өнөөдөр тэрээр загварын ертөнцөд хөл тавиад 4 жил болжээ. Анх тэрээр “MTV”-гийн нэгэн клипэнд оролцож, зураг авхуулсан байна. “Инстаграм”-д тэрээр 15 мянган дагагчтай.
“Биеийн жин, өндрөөс үл хамааран эмэгтэй хүн бүр үзэсгэлэнтэй байж болно гэдгийг миний хийж буй ажил батлана. Би загвар өмсөгчдийн өмсч буй тэр л хувцсыг олон нийтэд сурталчилж чадна. Сэтгүүлийн нүүрэн дээр урт хөл, гартай, өндөр биетэй л бүсгүй гардаг гэх ойлголтыг эвдэх болно. Эрэгтэй, эмэгтэй хүн, хүүхэд гэдэг ганцхан өндөр биетэй хүмүүс биш гэдгийг л олон нийтэд ойлгуулах нь миний мөрөөдөл”
.
Мэдээж одой бүсгүй загвар өмсөгч болно гэдэг амар зүйл биш.
“Намайг үргэлж л одой гэдэг. Хэдийгээр энэ нь доромж үг биш ч доромжлол мэт санагддаг. Байнга л чи яг хүүхэд шиг харагдаж байна. Чи дэндүү жижигхэн юм. Чиний хуруу ямар сонин харагддаг юм бэ гэх асуулттай тулгардаг. Би энэ бүхнийг нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргаад зөвхөн урагшаа хараад алхахыг л хүсч байна. Азаар намайг миний ойр дотныхон, эцэг эх ах дүүс, найз нөхөд минь үргэлж дэмждэг”.
Тэрээр өөртөө итгэх итгэл багатай хүмүүст тусалж чадна гэж боддог. Загварын салбарт өнөөдөр баримталж буй гоо үзэсгэлэнгийн талаарх нарийн стандартыг ягштал мөрдвөл л сайхан бүсгүй, залуу байна гэх ойлголтоор хүнийг хэмжих ёсгүй.
Тэрээр “Өөртөө итгэх итгэл бол биднийг урагш хөдөлгөх хүч. Таныг дэмжиж тусладаг хүмүүс эргэн тойронд чинь байхад заавал 180 см өндөр биш ч загварын ертөнцөд өөрийн орон зайг бүрдүүлж чадна гэдэгтээ итгэ. Бид загварын ертөнц дэх гоо сайхны талаарх хэвшмэл ойлголтыг эвдэх болно. Хэн ч хэзээ ч эхээс төрсөн, байгалиас заяасан бие махбодиосоо болж бусдад адлагдах ёсгүй. Өнөөдөр надад хэд хэдэн төсөлд оролцох, зурагт орох санало ирээд байгааг хэлэх нь зүй болов уу” хэмээн бүсгүй хэлээд “Нэмээд ганц зүйл хэлэхэд би загварын ертөнц дэх карьерын шатаар өгсч яваадаа үнэхээр сэтгэлт хангалуун байгаа шүү” гэв.
0 Сэтгэгдэл