Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Арваннэгдүгээр сарын 29-нд болох үйл явдал

08.00 цагт ГССҮТ-д Гэр бүлийн бүлгийн хүчирхийлэлд өртөгсдөд тусламж үзүүлэх “Нэг Цэгийн Үйлчилгээ”-ний төвийн үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах өдөрлөг болно.

09.30 цагт “Монгол-Словакын бизнес уулзалт” ГХЯ-нд болно.

10.00 цагт ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн "Нээлттэй хаалганы өдөр" тус хүрээлэнгийн байранд болно.

11.00 цагт Монголын Үндэсний музейд "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд музей үзүүлэх боломж бүрдүүлэх нь төсөл"-ийн хандивийн үйл ажиллагаа болно.

14.00 цагт “Корпорэйт” зочид буудалд “Зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги” зөвлөлдөх уулзалт болно.

Төрийн ордонд        

09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

09.30 цагт Их Танхимд "Соёл, урлагийн ажилтны II чуулган" болно.

14.00 цагт Иргэний танхимд “Улсын хөгжил, төрийн бодлогод эрдэмтдийн оролцоог нэмэгдүүлье” хэлэлцүүлэг болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан