Бүх нийтийн их цэвэрлэгээгээр 4060.5 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
"Бүргэдийн баяр" ирэх сард болно
Төсвийн хөрөнгө оруулалтын талаар хувийн хэвшлийнхэнтэй санал солилцов
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-д айлчлахаар мордлоо
МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ӨВЛИЙН СПОРТЫН VIII НААДАМ ӨНДӨРЛӨЛӨӨ
“Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийн хаалт өчигдөр боллоо
Нөөцийн хонины махыг гулуузаар нь есөн дүүргийн 18 байршилд худалдаална
Сар шинийн баяраар хилийн боомтууд хоёр хоног амарна
Метроны шинэчилсэн ТЭЗҮ-ийг дэмжлээ
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн
Нийслэлийн төсөв нэмэгджээ

НИТХ ирэх оны төсвөө хэлэлцэж эхлээд байна. Нийслэлийн төсвийн нийт орлого 2018 онд 647.2 тэрбум төгрөг болж, өмнөх оныхтой харьцуулахад 108,9 тэрбумаас өсөн нэмэгджээ.

Гэхдээ НИТХ-аар баталсан Нийслэлийн эдийн засаг,нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлаас нийслэлийн төсөвт 30 хувь нь л багтсан байгааг МАН-ын зарим гишүүд хуралдааны үеэр илэрхийлж байлаа.
Уг нь төсөв хийх явцдаа Нийслэлийн засаг даргын тамгын газар иргэдээр нээлттэй хэлэлцүүлж, санал хүсэлт авчээ. 2018 оны төсвийн нээлттэй хэлэлцүүлгийн үеэр санал асуулгын хуудсаар давхардсан тоогоор мянга гаруй иргэн санал өгсөнөөс Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр гэр хорооллын дахин төлөвлөлт, нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилт, авто зам барих, нийтийн тээвэр гэх зэрэг 15 ажлыг голлон хийхийг санал болгожээ. Гэсэн хэдий ч нийслэлийн төсөвт эдгээр тулгамдсан асуудлыг нэгдсэн бодлоготойгоор шийдвэрлэх томоохон төсөл хөтөлбөр тусгаагүй байгаа юм байна.
Харин нийслэлийн төсвийн орлогын 90.1 хувийг дан татварын орлого эзлэдэг болсон, тэр дундаа хүү торгуулийн орлого нэлээд жин дарж байгаа юм байна. Тэгэхээр нийслэл хот энэ жил хөгжлийн бодлогоо хэрэгжүүлэх гэхээсээ илүүтэйулсын төсөв бүрдүүлэхийн тулд аж ахуйн нэгжээсээ татвар авах ажил голлон хийх бололтой.
0 Сэтгэгдэл