Бүх нийтийн их цэвэрлэгээгээр 4060.5 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
"Бүргэдийн баяр" ирэх сард болно
Төсвийн хөрөнгө оруулалтын талаар хувийн хэвшлийнхэнтэй санал солилцов
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-д айлчлахаар мордлоо
МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ӨВЛИЙН СПОРТЫН VIII НААДАМ ӨНДӨРЛӨЛӨӨ
“Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийн хаалт өчигдөр боллоо
Нөөцийн хонины махыг гулуузаар нь есөн дүүргийн 18 байршилд худалдаална
Сар шинийн баяраар хилийн боомтууд хоёр хоног амарна
Метроны шинэчилсэн ТЭЗҮ-ийг дэмжлээ
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн
Улаанбаатарт ялимгүй цас орж, 10-12 градус хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
24, 25-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагаст хүйтэн, жавартай байна.
2017 оны 11 дүгээр сарын 24-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. Шөнөдөө Яармаг-Сонгинын орчмоор 24-26 градус, бусад хэсгээр 17-19 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутаг болон Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эх болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө,Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг болон Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 22-27 градус, бусад нутгаар 19-24 градус, өдөртөө бүх нутгаар 9-14 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 21-23 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.
2017 оны 11 дүгээр сарын 25-наас 11 дүгээр сарын 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
25-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд нутгийн зарим газраар, 28-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 25-нд говь, талын нутгаар, 27-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. 26-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.
0 Сэтгэгдэл