Бүх нийтийн их цэвэрлэгээгээр 4060.5 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
"Бүргэдийн баяр" ирэх сард болно
Төсвийн хөрөнгө оруулалтын талаар хувийн хэвшлийнхэнтэй санал солилцов
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-д айлчлахаар мордлоо
МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ӨВЛИЙН СПОРТЫН VIII НААДАМ ӨНДӨРЛӨЛӨӨ
“Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийн хаалт өчигдөр боллоо
Нөөцийн хонины махыг гулуузаар нь есөн дүүргийн 18 байршилд худалдаална
Сар шинийн баяраар хилийн боомтууд хоёр хоног амарна
Метроны шинэчилсэн ТЭЗҮ-ийг дэмжлээ
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн
Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналтын постыг ажиллуулж эхэллээ
Сэлэнгэ аймгийн Мандал суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан нийслэлд уг өвчний халдвар зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлж нийслэлийн Онцгой комиссоос Шижир, Ар гүнтийн даваануудад хяналтын пост ажиллуулах шийдвэрийг гаргалаа. Шийдвэр гарсан даруй Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран хяналтын постуудыг байршуулан үйл ажиллагааг эхлүүлээд байна.Шижир, Ар гүнтийн даваануудад шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх постууд ажиллаж эхэллээ
Иргэд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Шижирийн даваа, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ар гүнтийн даваагаар Улаанбаатар хотод нэвтрэх замын хөдөлгөөн нэмэгдэж, автомашинтай иргэд маршрутын бус замаар явж Улаанбаатар хотод шүлхий өвчний вирусыг тээвэрлэн орж ирж болзошгүй тул урьдчилан сэргийлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
0 Сэтгэгдэл