Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Н.Цэрэнбат сайд байгаль хамгаалагчдыг камераар зөрчил илрүүлж, баримтжуулах нөхцөл бололцоогоор хангана гэв

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын дарга нартай уулзлаа. Уулзалтад БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын 33 захиргааны дарга оролцсон юм.

Уулзалтын эхэнд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат шинэ Засгийн газар хууль дүрмийг хатуу чанга баримтлан ил тод, олон нийтэд нээлттэй ажиллана гэдгээ мэдэгдээд “Байгаль хамгаалагчдын тавьсан шаардлагыг биелүүлдэггүй хэрнээ олон нийтэд буруу, зөрүү мэдээлэл түгээдэг иргэдийн асуудлыг техник технологийн хүчээр шийдэх ёстой” хэмээсэн юм. Тодруулбал, байгаль хамгаалагч нарыг энгэрийн камераар хангаж, шаардлага биелүүлдэггүй, зөрчил гаргагчдыг баримтжуулж олон нийтийн цахим сүлжээгээр түгээхээс эхлээд томоохон хэмжээний зөрчлийг дроны тусламжтайгаар илрүүлдэг дэлхий нийтийн жишигтэй хөл нийлүүлэн алхах цаг болсныг онцолсон юм. Уулзалтын төгсгөлд тэрбээр “Мэдээж энэ бүхнийг эхлүүлэхэд цаг хугацаа, санхүүжилтын асуудал тулгамдах ч олон улсын төсөл хөтөлбөрүүдтэй хамтран байгаль хамгаалагч нарын хөдөлмөрийг хөнгөвчлөх эхлэлийг тавихын төлөө ажиллана, харин та бүхнийгээ дэмжинэ гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн.

Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын дундаас Ханхөхийн тусгай хамгаалалттай газрын дарга газар нутгийн хэмжээг нь тэлэх асуудалд анхаарал хандуулж, энэ удаагийн УИХ-ын чуулганаар батлуулж өгөхийг хүссэн. Мөн Их богдын тусгай хамгаалалттай газрын дарга захиргааны байртай болгож өгөх санал тавьж байлаа. Уулзалтын дараа Н.Цэрэнбат сайд Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансарт үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа захиргаадын дарга нарын асуудлыг цэгцлэхийг үүрэг болгосон юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан