Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Томоохон ордуудын хувьцааг Хөрөнгийн биржээр арилжаална

Манай улсын  эдийн засаг үндсэндээ уул уурхайн салбараас хараат болсон. Учир нь энэ оны байдлаар экспортын нийт бүтээгдэхүүний 86, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 71, ДНБ-ий 18, улсын төсвийн орлогын 30 гаруй хувийг тус салбар дангаараа бүрдүүлж байна. Энэ оны эхний 9 сард  уул уурхай, олборлох аж үйлдвэрлэлийн орлого 6.9 их наяд төгрөгт хүрчээ. Үүнд нүүрсний олборлолтын орлого 2.1 их наяд төгрөг, металлын хүдрийн олборлолтын орлого 802.6 тэрбум төгрөг болж өссөн нь  нөлөөлсөн байна. Ингээд оны эхний 9 дүгээр сарын байдлаар улсын төсөвт 1 их наяд гаруй  төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлжээ.

Тэгвэл Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой энэ онд тохиож буй. Энэ ойн хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас бүсчилсэн чуулга уулзалтууд зохион байгуулж буй билээ. Тухайлбал, Төвийн бүсийн чуулга уулзалтыг Эрдэнэт хотод, Зүүн бүсийн чуулганыг Сүхбаатар аймагт болсон юм. Одоо Говийн бүсийн  чуулга уулзалтыг Өмнөговь аймгийн Даланзадгад хотод зохион байгуулж байна. Чуулга уулзалтад Өмнөговь аймагт болж байна.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар уг уулзалтад  “Монгол Улсын Засгийн газраас уул уурхайн салбарыг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, улмаар түүхий эд бэлтгэгч орноос нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, экспортлогч орон болох зорилт тавин ажиллаж байна. Газрын доорх байгалийн баялаг бол Монголын ард түмний өмч. Өмчийн үр шимийг Монголын ард түмэн хүртэх ёстой. Эрдэнэт, Оюутолгой, Таван толгой, Багануур, Шивээ-Овоо зэрэг томоохон төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг сайжруулж, үр ашгийг иргэн бүрт хүртээмжтэй болгож, Хөрөнгийн зах зээлээр дамжуулан хувьцаат компани болгож, сайн засаглалтай, ил тод, нээлттэй  компани болгоно. Энэхүү чуулганыг зохион байгуулж байгаагийн ач холбогдол нь төрийн байгууллага, аймаг, орон нутаг, тусгай зөвшөөрөл эзэмшигчид, мэргэжлийн холбоод хамтран тухайн бүс нутагт тулгамдсан асуудлаа ярилцах, салбарын талаар ойлголтын зөрүүг арилгах, салбарын хөгжлийн бодлого зорилтыг сурталчлан таниулах, хамтран зүтгэхэд оршиж байна” гэлээ.

Дөрвөн бүсийг хамарсан энэхүү  чуулга уулзалтын  гол зорилго нь төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтээ танилцуулахад оршиж буй юм. Түүнчлэн бүс тус бүрт үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд болон орон нутгийн удирдлага, төлөөллүүд бүс нутгийн хөгжилд уул уурхайн салбарын үзүүлж буй нөлөө, хамтын ажиллагаа, тулгамдаж асуудлуудаа ярилцаж, талууд ойлголтоо нэгмөр болгох  ажээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан