Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДУГААРЫН ДАВХАРДЛЫГ АРИЛГАЖЭЭ

Автотээврийн үндэсний төвийн удирдлагууд өнөөдөр шуурхай хуралдаж, тулгамдаж буй шийдвэрлэх шаардлагатай асуудлын хүрээнд харилцан санал солилцжээ. Мэргэшсэн жолооны үнэмлэх гаргаж өгөх, автомашины азын дугаар зарах зэрэг үйлдлүүдийг таслан зогсоох хүрээнд шат дараатай арга хэмжээ авч ажиллах шаардлагатайг шуурхай хурлын үеэр онцолсон байна.

Мөн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсээс арлын дугаар давхардсан тээврийн хэрэгслүүдийн асуудлыг шийдвэрлэхээр ажлын хэсэг гарган ажилласны үндсэн дээр цэгцэлж чадсаныг хурлын үеэр танилцуулжээ. Шуурхай хурлын төгсгөлд Тэргүүн дэд захирал Ж.Эрдэнэбаатар сахилга хариуцлага, дэг журам чангатгах тухай Засгийн газрын тогтоолыг дарга нарт танилцуулаад улс төр, авлига, хүнд суртлаас ангид ажиллаж, ажилтан, албан хаагчдадаа хяналт тавьж ажиллах үүрэг өгсөн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан