Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АСЕМ-ын автобусыг ашиглалтанд оруулъя

Н.БАТ

"АСЕМ"-ын 11 дүгээр уулзалтанд Монгол Улс хэдэн төгрөг зарцуулсан бэ. уулзалтын төгсгөлд хийсэн тайлан хурлын үеэр тухайн үеийн Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн сэтгүүлчдэд хийсэн мэдээлэлдээ, 2016 оны төсөвт 21 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд үүнийг уулзалт зохион байгуулах байр танхим, зочид төлөөлөгчдийн унаа, хот тохижилт, дэд бүтэц, аюулгүй байдлын хамгаалалтанд ашиглагдах автомашин зэрэг тоног төхөөрөмжид зарцуулсан" гэсэн.  

Харин ажлын хэсгийн зүгээс улсын төсөв мөнгө хүнд байхад АСЕМ-ын уулзалтанд зориулж машин авахад төсвөөс нэг ч төгрөг зарцуулаагүй гэж нэг бус удаа албан ёсоор тайлбар өгч байсан юм.

2015 төсөвт бэлтгэл ажлын зардал 2,5 тэрбум төгрөг баталсан байдаг. Хэдийгээр албаны тоо бага байдаг албан бус тоо хэд дахин өндөр гардаг. Энэ уулзалтын үеэр Монгол улс 4500 гаруй хүн хүлээн авч тэд 3,5 сая ам.долларыг бэлэг дурсгалын зүйл, бусад үйлчилгээ авахад зарцуулсан гэсэн мэдээ бий. Тэгвэл олон нийтийн сүлжээгээр АСЕМ-д зориулж авсан 43 автобус ямар ч ашиглалтгүй байгаад олон нийт дургүйцэх болов. АСЕМ вилла гэх өндөр зэрэглэлийг хаусыг манай томчууд худалдаад авчих юм чинь ядаж хэдэн автобусыг нь борчууддаа хөл дүүжлэх унаа болгоод гаргачихвал гэх санал олон нийтийн зүгээс тавьж байна. Жишээ нь, Хурандаа С.Энхтөр үзэл бодлоо ийн хуваалцсан байна.


"Самбуугийн Энхтөр

АСЕМ - д зориулж 45 хүний суудалтай 43 ийм автобусыг 5.5 сая ам доллараар худалдан авсан гэдэг. АСЕМ ын дараа нийтийн тээврийн компаниудад зээлээр өгнө гэсэн яриа байдаг боловч үнэндээ хав дараастай байдаг юм шиг байна. Хот хоорондын тээвэрт л явдаггүй юм бол ганц хаалгатай ийм автобус нийтийн тээвэрт явах боломжгүй. Харин шууд хүүхдийн автобус болгоод сургуулиудад зохион байгуулалттайгаар явуулчихмаар санагдаж байна. Учир нь: Хотын төв хэсэг буюу их тойруугийн дотор л гэхэд 65 ЕБС ийн 59879 хүүхдээс 19985 нийтийн тээврээр олны хөлд гишгүүлэн гишгүүлэн явдаг бол 23976 хүүхэд явганаар, 7959 хүүхэд автомашинаар хүргүүлж ирдэг гэсэн 2 жилийн өмнөх тоо байна, энэ тоо одоо нэмэгдсэн. Хүүхдийн автобусаар эдгээрийн ердөө л 1797 нь зорчдог юм байна. Ирээдүй хойч үеэсээ харамлаад яахавдээ, тэдэнд л өгчих. Үр дүн нь их гоё. 1 рт Дээрх тооноос харахад түгжрэл эрс буурна. 2 рт Хүүхэд ямар нэгэн эрсдэл, гэмт хэрэг, халдлагад өртөх явдал багасаж бүгд биш ч ядаж цөөхөн хэд нь өвлийн энэ утаанд дулаахан айх аюулгүй яваг гэж бодном." гэжээ.

Дээрээс нь томоохон спорт холбоод маань ч элдэв тэмцээний үеэр тамирчдаа зөөх автобусгүй түрээсээр энэ асуудлыг шийдсээр байдаг. Тэгэхээр ашиглах сонирхол хаа сайгүй байгаа юм.

Ерөнхийлөгч зохион байгуулсан ч төсөв нь Засгийн газарт захирагдаж байсан болохоор эдгээр автобус Засгийн газрын мэдэлд байх ёстой биз. Тиймээс Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Ерөнхий сайд энэ талаар ямар нэгэн шийдвэр гаргах байх гэж итгэе.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан