Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленктэй уулзлаа Б.Ганболд Америк тивийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан Төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтад 300 албан хаагч оролцож байна Газрын тосны хайгуулын Хэрлэнтохой XXVIII талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулав “ГЭР БҮЛ - СОЁЛЫН АНХДАГЧ ОРЧИН” СОЁЛЫН БОЛОВСРОЛ ОЛГОХ ХӨТӨЛБӨРИЙН ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО Үндсэн хуулийн ойн хүрээнд зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн болно Тусгай хэрэгцээт хүүхдийн 200 ортой цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо Монголд дундаж өрх 8 жил мөнгөө хуримтлуулж байж орон сууцтай болохоор байна
Гоо сайханчид гудамжнаас шинэ санаа хайж байна уу

Бүсгүйчүүдэд энэ жил санал болгож байгаа гоо сайхны шинэ өнгө төрхүүд нь тодорхойлогчид нь шинэ санаагүй болсныг илтгэж байгаа тухай яригдаж эхэлжээ. Гоо сайханчид хийгээд загварынхан жил бүр шинэ чиг хандлага тодорхойлох гэж хичээдэг. Сүүлийн жилүүдэд гоо сайхны шинэ чиг хандлага гудамж руу улам л ойртох болсон тухай мэргэжилтнүүд хэлэх болсон байна. Тэгвэл энэ жил гоо сайхны ертөнцөд шинээр орж ирсэн зарим чиг хандлагыг сонирхуулья.


Өдөн хөмсөг
Энэхүү хөмсөг нь интернэтэд жинхэнэ трэнд болж чадсан гэнэ. Хэрвээ та сонирхвол инстаграмаас хөмсөгний янз бүрийг хэлбэрийг олж харж болно. Гэхдээ энэхүү тогосны өд мэт хэлбэртэйгээр хөмсөгөө янзлуулахыг хүсвэл та их өтгөн хөмсөгтэй байх ёстой. Харин шингэн хөмсөгтэй хүмүүст тийм ч зохимжтой хэлбэр байж чадахгүй нь.



Наадаг хөмсөг

Хүн төрөлхтөн хуурамч үс, хумс, сормуусыг аль эртнээс хэрэглэдэг болсон билээ. Тэгвэл энэ жил гоо сайхны ертөнцөд наадаг өтгөн хөмсөг трэнд болсон байна. Өмнө нь бүсгүйчүүд сайхан хөмсөгтэй байхын тулд зурдаг эсвэл шивүүлдэг байсан бол энэ хиймэл хөмсөгийг 2-3 долоо хоног наах боломжтой гэнэ.


Чихний будалт

Стилистүүд болоод гоо сайхны блогер хөтлөгчид чихэндээ олон янзын ээмгийг хэрхэн зүүж болох т алаар өмнө нь зөвлөдөг байсан бол энэ удаад хэрхэн чихээ будах тухай зөвлөгөө өгдөг болсон байна. Чихнийхээ гэдсийг хэрхэн гоёмсог будах тухай эсвэл бүхэлд нь анхаарал татахуйц будаж болох талаар зөвлөж эхэлсэн нь зарим бүсгүйчүүдэд ихээхэн таалагдаж эхэлсэн гэнэ.


Уруулыг хүрээлэхгүй будах

«lollipop lips» хэмээн нэрлэсэн энэ будалт нь уруулыг тосолсон эсвэл норгосон мэт гялалзуулан харагдуулдаг. Өөрөөр хэлбэл уруулаа чихрээр будсан мэт “амттай харагдуулах бөгөөд ямар ч хүрээлэгч хэрэглэхгүй гэдгээрээ нэг талаар бүсгүйчүүдэд их амар санагдаж болох. Гэхдээ зарим хүн толинд ч харалгүй уруулаа хайш будчихсан мэтээр таныг харж болох ч энэ бол шинэ трэнд учраас та заавал тайлбарлах гэж хичээх хэрэггүй.


Солонгон үс

Ганц эвэрт одой морьдын тухай хүүхэлдэйн киног шүтэн бишрэгчдэд хамгийн зохимжтой гоёл гэж хэлж болно. Солонгон үстэй байхыг зарим бүсгүйчүүд жинхэнэ шинэ трэнд хэмээн хүлээн авч байгаа бол зарим нь хүүхдийн санаа гэж голж буй гэнэ.

Ганц хумсны маникюр

Ганц хумсны маникюрын дэлхийн өнцөг булан бүрт санал болгодог болжээ. Анх таван хурууны нэг хумсыг л өөр өнгөөр будахыг санал болгож байсан бол одоо тавууланг нь өөр өнгөөр, өөр хэв маягаар янзлах болсон гэнэ.

Тослог зовхи

Тослог тенн зовхиндоо түрхэх нь өмнө өгүүлсөн уруулын будалттай төстэй боловч өдөр тутмын будалтанд зохимжтой биш юм. Та тослог тенн түрхээд 10 минутын дараа ийш тийш урсахыг нь харах болно. Харин урлагийнхан элдэв зураг авалтын үед ашиглавал илүү тохиромжтой хэв маяг юм.

Гэрэлтдэг контуртэй сормуус

 Нүдийг улам тодруулахын тулд дизайнерууд гэрэлтэгч контуртэй хиймэл сормуусыг санал болгож буй гэнэ. Зовхинд тусгай цавуугаар лед гэрэлтэй соронзон хальсыг наадаг байна. Энэ гэрэл нь халуун төөнөх, гялалзах бас анивчих зэргээр өөрчлөгддөг. Харахад сонирхолтой ч үүнийг бас л өдөр тутам ашиглах ямар ч боломжгүй гэдгийг дизайнерууд өөрсдөө ч хэлдэг байна.

Луун хэлбэрт хөмсөг

2017 онд гоо сайханчид ихэвчлэн хөмсөгт л ач холбогдол өгч буй бололтой. Удахгүй үсчин гэж энд тэндгүй байдаг шиг зөвхөн хөмсөг янзлах үүрэгтэй гоо сайхны мэргэжилтнүүд бий болох бололтой. Хэрвээ таны хөмсөг өтгөн үстэй бол луун хэлбэрт энэ загварыг санал болгож байгаа юм.

Гялалзсан хонго

Биеэ ил гаргаж зугаалах дуртай бүсгүйчүүдэд зуны энэ хурц тод будалтыг гоо сайханчид санал болгожээ. Гэхдээ зөвхөн хонго, гуяа ийн гялалзсан пластикаар чимэглэж болох гэнэ. Зориулалтын тос эсвэл үсний лакны тусламжтайгаар усны хувцасаа өмсөөд та өөрийн биеэ ийн өөрөө будах боломжтой гэнэ.

Долгионтой уруул

Бүсгүйчүүдийн олонх нь уруулаа заавал хүрээлдэг. Үүндээ харандаа, контур ашигладаг. Энэхүү долгионтой уруул нь загварынханд илүү тохиромжтой мэт танд санагдаж магадгүй. Гэвч гоо сайханчид таныг ингэж будаад үз гэж зөвлөж буй гэнэ. Интернэтэд энэ будалт аль хэдийнэ трэнд болоод буй аж.

Долгионтой хөмсөг


Хөмсөгний нэгээхэн шинэ хэлбэр. Хөмсөгөө ингэж засуулахаараас өмнө зурж болох нь гэдгийг оролдоод үзээрэй.

Сүлжмэл хөмсөг

Ахиад л хөмсөг. Гэхдээ хөмсөгний үсээр ингэж сүлжиж болохгүй нь тодорхой. Тэгэхээр хэрвээ та зурах авьяастай бол оролдоод үзэхэд болохгүй зүйл үгүй.

Сүүл нь урдаа хөмсөг

Хөмсөгний загвар үргэлжилсээр. Гоо сайханчид хөмсөгний төгсгөл сүүлийг маш сайхан зурахыг зөвлөдөг байсан бол энэ удаад хөмсөгний эхэнд нь сүүл хийх боломжтой гэж зөвлөж байна. Хачин харагдаж байна уу?

Бөмбөлөгтэй будалт

Өдөр тутамд биш үдэшлэгт бас зураг авалтанд тохиромжтой бөмбөлгөн чимэглэлтэй будалт. Нүдний будалт, бас хумсны будалтанд ч үүнийг ашиглаж болно.

Зурсан нулимс

Нүдийг тойруулан нулимс урсах мэт зурж болно. Энэхүү трэндийг Холливудын одод аль хэдийнэ туршаад үзжээ. Тиймээс хэрвээ та будагтай байхдаа уйлсан тохиолдолд угаалгын өрөө рүү гүйх гэж яарах шаардлагагүй болж. Харин монгол хүнд бэлгэдлээ бодвол тохиромжтой будалт биш юм аа.

Үсний корсет

Өнгөрсөн зуунд бүсгүйчүүд нарийхан бэлхүүстэй байхын тулд чанга үдээстэй корсет өмсдөг байсан бол өнөөдөр үсэндээ үдээс ашиглах болжээ. Сүлмэл үсээ холбож хүссэн өнгөтэй туузаараа чимэглээрэй.

Өөрийн зурагтай хумс

 Хумсандаа ийм маникюрын нэг бодлын их зоригтой бүсгүйчүүд хийлгэх байх. 10 хурууны өөрийнх нь зурагтай бас үстэй байвал танд ямар харагдаж байна.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан