Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Эко сургууль хөтөлбөрийн 2 дахь сургалт зохион бaйгуулагдаж байна


Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран 2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн “Тогтвортой  хөгжлийн боловсрол” төслийн хүрээнд Эко сургууль хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Эко сургууль хөтөлбөр нь Байгаль орчны менежментийн систем ISO 14001 стандартад суурилсан ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролыг хүүхэд, залуучууд, орон нутгийн иргэдэд хүргэж, тэдний оролцоог нэмэгдүүлэх замаар байгаль орчинд ээлтэй, зөв дадлыг төлөвшүүлэх зорилготой олон улсын хөтөлбөр юм.

Тэгвэл Эко сургууль хөтөлбөрийн сургалтыг “Байгаль орчны мэдээлэл сургалтын төв” төрийн бус байгууллагаар дамжуулан 2 дахь жилдээ ийнхүү зохион байгуулж байна. Тус төрийн бус байгууллага нь Дэлхийн байгаль орчны боловсролын сан (FEE)-гийн гишүүн бөгөөд Олон улсын эко сургууль хөтөлбөрийг Монгол Улсад албан ёсоор хэрэгжүүлэгч үндэсний оператор байгууллага юм.

Түүнээс гадна 2017 онд Нийслэлийн 2 дүүрэг (Сонгино хайрхан, Баянзүрх), 11 аймгийн (Архангай, Өвөрхангай, Завхан, Хөвсгөл, Орхон, Булган, Ховд, Дундговь, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ) нийт 64 сургууль, 4 цэцэрлэг олон улсын эко сургууль хөтөлбөрийн сүлжээнд шинээр элссэн.

Мөн 2017 оны 4, 5-р сард зохион байгуулсан Эко сургууль хөтөлбөрийн анхан шатны сургалтад 64 сургууль, 4 цэцэрлэгийн 680 орчим хүн оролцож, Дэлхий нийтийн тогтвортой хөгжил, Монгол Улсын ногоон хөгжлийг дэмжигч тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санаанд суурилсан “Сургуулийн орчин” сэдвийн хүрээнд сургуулийнхаа гадаад, дотоод орчинд үнэлгээ хийх арга зүйд суралцсан. Тэгвэл 9-р сарын 7-28-нд анхан шатны 2 дахь сургалт зохион байгуулагдаж байгаа бөгөөд сургалтаар Байгаль орчны мэдээллийн сан, газарзүйн мэдээллийн системийг ашиглан орон нутгийн төлөв байдлын мэдээлэл цуглуулах, орон нутгийн хөрс, орчны судалгаа хийх арга аргачлалыг эзэмшиж байна. Үүний дараа анхан шатны 3 дахь сургалтыг явуулах бөгөөд 2017 оны 10-р сарын 15-30-нд зохион байгуулахаар төлөвлөсөн юм. Цаашид дунд болон ахисан түвшиний сургалтууд 2 жилийн турш  үргэлжлэн, тухайн сургуулийн санаачилга, үйл ажиллагааны тасралтгүй, тогтмол байдлыг дэмжин ажиллана.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан