Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Монгол Улс ногоон хөгжлийн үндсээ бусад орнуудад үлгэр дуурайлал болохуйц тавьж байгааг онцлов

Монгол Улсад НҮБ-ын “Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл”-ийн 7 хоног буйтай холбогдуулан БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, НҮБ-ын Сургалт удирдлагын хүрээлэнгийн уур амьсгалын өөрчлөлтийн түншлэлийн ажлын албаны дарга Ангус Маккей, Норвегийн Уур амьсгал, байгаль орчны яамны ахлах зөвлөх Лаурас Гиснас тэргүүтэй төлөөлөгчид мэдээлэл хийлээ.

НҮБ-ын “Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл” хөтөлбөрт Монгол  Улс анхны гишүүнээр нь 2013 онд нэгдэн орсон бөгөөд хөтөлбөрийг 2013-2017 онуудад хэрэгжүүлж байна. Уг түншлэл Монгол Улсад ногоон хөгжлийн үндэс суурийг тавихад  үнэтэй хувь нэмэр оруулсан төдийгүй Монгол Улсын хэрэгжүүлсэн туршлага нь түншлэлд нэгдсэн бусад улс орнуудад үлгэр болохуйц сайн туршлага болж байгааг НҮБ-ын Сургалт удирдлагын хүрээлэнгийн уур амьсгалын өөрчлөлтийн түншлэлийн ажлын албаны дарга Ангус Маккей хэвлэлийн хурлын үеэр онцолсон.  Түншлэлийн хэрэгжүүлэгч байгууллагууд болон хандивлагч орнуудын зүгээс Монгол Улс Ногоон хөгжлийн бодлогыг баталж, түүний зорилго, зорилтыг Даян дэлхийн тогтвортой хөгжил 2030-ын зорилго, зорилттой уялдуулж, үндэсний хөгжлийн бодлого, хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэхээр үүрэг амлалт авсан. Мөн ногоон хөгжлийн бодлогын зорилтуудтай салбарын бодлогыг уялдуулж, хүрэн эдийн засгаас ногоон эдийн засагт шилжих шилжилтийг эхлүүлнэ хэмээн төлөвлөж, институцийн чадавхыг бүрдүүлж, бэхжүүлсэн гэж үзсэн байна.

Тус хөтөлбөр нь ногоон хөгжилд хөрөнгө оруулах замаар ажлын байрыг нэмэгдүүлж, ядуурлыг бууруулахад чиглэдэг. Монгол Улсын хувьд тулгамдаж буй асуудал бол 1 ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд 17 кг байгалийн нөөц ашигладаг буюу  хүлэмжийн хийн ялгарлын эрчим өндөр байгаа явдал юм. Гэтэл дэлхийн дундаж нь 1 ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэлд 2 кг орчим байгалийн нөөц ашигладаг байна.  Үүнийг өөрчлөх шаардлагатайг олон улсын мэргэжилтнүүдийн зүгээс зөвлөлөө.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан