Өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн санал, хүсэлтийг сонслоо
Автотээврийн үндэсний төвийн салбарууд уртасгасан цагаар ажиллана
Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа явуулж байгаа ААН, иргэний газрыг албадан чөлөөлнө
Н.Учрал: Жилд нэг сая тонн ган боловсруулах цогцолборын ажлыг эхлүүлнэ
Гуравдугаар сарын эхний 7 хоногт “Музейн нээлттэй өдрүүд” болно
"Шинэ Хархорум" хотын бүтээн байгуулалтын үндэсний хороо хуралдлаа
Монгол, Япон хоорондын тээвэр, логистикийн боломжийг эрчимжүүлэхэд анхаарна
Гавьяат жүжигчин Ж.Оюундарь Ардын жүжигчин цолоор шагнагдана
Сэлбэ голд 1.3 сая шоо метр эзлэхүүнтэй усан сан барина
Гурав хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эхийн сайн дурын даатгалын шимтгэл төлөлт ямар байх вэ
“Багш нараа ажлаа хаяхад бэлэн үү”
Энэ үгийг багш нар нэг нэгнээсээ асууж, ажил хаях асуудал бидний нэгдсэн нэг цулаас л шалтгаална гэцгээж байна. Учир нь, багш нар сарын өмнө цалингаа нэмүүлэхээр эвлэлдэн нэгдэж “Багшийн цалин нэмэгдүүлэх түр хороо”-г байгуулсан. Улмаар Засгийн газарт цалингаа 1 сая 600 мянган төгрөг болгох шаардлага хүргүүлж, хариугаа энэ сарын 15-нд авахаар болсон билээ. Энэ хугацаа маргааш дуусна. Тэгвэл түр хорооныхон хариу ирүүлээгүй буюу шаардлагын хариуг нааштайгаар шийдэж өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжиж улс орон даяар цалингүй сануулах ажил хаялтыг зохион байгуулна гэдгээ өнөөдөр хатуухан мэдэгдэж байна.
-Орон даяар зохион байгуулах хэлэлцүүлгийг багш нар тохуурхал гэж харж байна-

Түүнчлэн хэдхэн хоногийн өмнө багшийн цалин нэмүүлэх асуудлаар 21 аймгийн төлөөлөл, түр хорооны гишүүд, төлөөлөгчид уулзаж Монголын бүх багш нарт хандаж Дэлхийн багш нарын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны хүрээнд болох шагнал гардуулах, баяр тэмдэглэх зэрэг “цаасан малгай” өмсүүлэх мэт бүхий л ажиллагаанд оролцохоос татгалзаж, харин цалин хөлс нэмүүлэх төлөвлөгөөт үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалсан. Мөн Монголын нийт багш нарын онц их хурлыг ирэх сарын 5-нд зохион явуулахаар болсноо дуулгасан билээ.
Энэ мэтээр асуудал хурцдаж буй учир БСШУС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар Нийслэлийн боловсролын газар, аймгийн боловсрол, соёл, урлагийн газрын дарга нарт хандан ирэх сарын 13-ны өдрийн дотор цалин хөлсний шинэчлэлийн нээлттэй хэлэлцүүлгийг цэцэрлэг, сургууль тус бүр дээр зохион байгуулж, хэлэлцүүлгийн санал, дүгнэлтийг нэгтгэн яаманд цахим хэлбэрээр болон бичгээр ирүүлэх үүрэг чиглэл өгчээ.
Ямартай ч тус яамнаас багшийн цалин, хөлсний шинэ бодлогыг боловсруулж байгаатай холбогдуулан багшийн цалин хөлс, урамшууллын эрх зүйн зохицуулалтыг хянах, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын нийт багш, боловсролын хамт олныг хамарсан нээлттэй хэлэлцүүлгийг улс орон даяар зохион байгуулахаар болсон нь энэ аж.
Гэвч энэхүү орон даяар зохион байгуулагдах хэлэлцүүлгийг зарим багш нар тохуурхал, цаг хожих гэсэн арга хэмээн хүлээж авч буй бололтой. Тухайбал, Багшийн цалин нэмүүлэх түр хорооны Удирдах зөвлөлийн гишүүн доктор, профессор Ц.Лувсандорж гуай энэ талаар “Эрх баригчдын хадуурал, яамны тохуурхал” хэмээн бичжээ.
Үүндээ “БСШУС-ын яамны тэр чиглэл, зарчим гэгч нь цагаа олоогүй, ажлаа хийдэггүй явж ирснээ тод харуулсан тэдний увайгүй нэгэн үйлдэл байна. Нөгөө талаас, энэ нь зүгээр л гол асуудлаас бултах гэсэн, багш нарын анхаарлыг сарниулах гэсэн, хуурах гэсэн эрх баригчдын бас нэг ээлжит тохуурхал, бас нэг ээлжит увайгүй үйлдэл байна. Багш нар 27 жил зөөлнөөр хэлбэл, хууртсан, хатуугаар хэлбэл, доромжлуулсан. Дүнд нь эрхийг ээлжлэн барьж ирсэн МАН, АН-ын "дарга" анги та нараас өөр хэн ч хожоогүй. Харин боловсрол дампуурсан, багш ядуурсан, яам наманцараар дүүрсэн, нийгэм бурангуй ёс, мунхаглал, дэмийрлийн харанхуй мананд орж манарсан. Багш нараар ингэж тохуурхаж байхын оронд тэдний шаардлагад хариу өг. Асуултад хариул. Асуудлыг шийд. Харин багш нараа хуурах гэсэн увайгүй, цагаа олоогүй зарчим, чиглэл ярьсан энэ тохуурхлаа зогсоо” гэжээ.
0 Сэтгэгдэл