Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Apple iPhone X-ээ танилцууллаа

Apple хүрээгүй рамтай iPhone X смартфоноо танилцууллаа. Арга хэмжээг корпораци өөрийн сайтаар шууд дамжууллаа. Смартфон 5,8 инчийн OLED-дисплейтэй бөгөөд тэр нь бараг бүх нүүрэн талыг нь эзэлжээ. Энэ дэлгэц нь 2436 х 1125 цэгийн шийдэлтэй. Нүүрэн талын дээд хэсгийн хэсэгт ярианы динамикийн зүсэлт ба нүүрний хэсгийн камер болон сенсоруудыг байрлуулсан байна.

Утасны түгжээг тайлахын тулд эзнийхээ нүүрийг таних сканертэй. Үүнийг хамгийн аюулгүй хамгаалалт бөгөөд iPhone X төхөөрөмжийн хамгаалалтыг эвдлэх аргагүй гэж  компани хэлж байна. Мөн Face ID сканерын тусламжтайгаар төлбөр явуулж болно. Учир нь тэр Apple Pay-н дэмжлэгтэй ажээ. Үндсэн камерынхоёр төхөөрөмж нь  Samsung Galaxy Note8 загварынх шиг оптикийн тогтворжуулагчтай. Үндсэн сенсор нь апертур f/1.8, хоёр дахь нь хоёр дахин  томруулж татах f/2,4  зум дурантай. iPhone 8 загварт эдгээр үзүүлэлтүүд нь  f/1.8 ба f/2.8 байгаа ажээ. Ойн зориулалтын  iPhone ба iPhone 8 утасгүйгээр цэнэглэгдэнэ. Смартфон нь зөвхөн 64 ба 256 гигабайтаар,зарагдах бөгөөд үнэ нь 1000 доллараас эхэлнэ.  Худалдаа арваннэгдүгээр сарын 3-наас эхэлнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан