Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хамгийн алдартай сахалтай эмэгтэйчүүд


Сахалтай эмэгтэй гэхээр өнөө цагт Кончита Вуст л санаанд ордог. Гэхдээ тэр бол эмэгтэй хүн биш. Тэгвэл өнгөрсөн зуунд сахалтай эмэгтэй нэг биш байсныг олон түүхэн баримт нотолдог. Сахалтай эмэгтэйчүүд нь Европын багт цэнгүүний нэгээхэн хэсэг байсан аж. Тэднийг харахын тулд хүмүүс мөнгө төлөхөд бэлэн байжээ. 19 дүгээр зуунд явуулын цирк бүрт заавал нэг сахалтай эмэгтэй байсан гэнэ. Мэдээж тухайн үеийн цирк гэдэг чадварлаг жүжигчдээс илүүтэйгээр элдэв гаж согогтой хүмүүсийг цуглуулж, үзэгчдэд харуулж мөнгө олдог түүхэн баримт гэрэл зургуудаас харж болно. Өнгөрсөн зууны хамгийн алдартай сахалтай эмэгтэйчүүдийн талаарх баримтыг сонирхуулья.

Алиса Элизабет Доэрти нь маш ховор төрлийн өвчтэй нэгэн байв. Гэхдээ тэрээр энэ өвчнийхөө тусламжтайгаар хамгийн алдартай, баян эмэгтэй болж чадсан юм. Түүний үсэрхэг нүүр нь хүмүүсийн анхаарлыг өөрийн эрхгүй татдаг байжээ.

 
Мексикийн Жулия Пастрана бол дэлхийн түүхэн дэх алдартай сахалтай бүсгүйчүүдийн нэг. Ердөө 138 см өндөртэй түүний талаар Чарльз Дарвин бичихдээ “ Түүний гар үнэхээр сайхан, хөл нь ч урт. Гэхдээ нүүр нь хүн бүрийг гайхашруулдаг байлаа. Тэр том чихтэй, хар нүдтэй, ширүүн харцтай. Жижигхэн дух, өргөн хамар, толгой дээрх өтгөн хар үс нь нүүрийг нь бүрхсэн” гэжээ. Жулия хэдийгээр өндөр боловсрол эзэмшсэн ухаантай бүсгүй байгаагүй ч нэг биш хэлээр ярьдаг, ямар ч сэдвээр бусадтай сайхан ярьчихдаг бас гайхалтай бүжиглэдэг, найрсаг бүсгүй байжээ.

 
Түүнд олон эрчүүд гэрлэх санал тавьж байсан бөгөөд тэрээр өөрийг нь элбэг хангалуун амьдрах боломжоор хангаж өгсөн менежертэйгээ гэрлэхийг зөвшөөрсөн байна.Гэвч төрөхийн хүндрэлээс болж, Москвад нас баржээ. Москвагийн их сургуулийн профессор Суколов түүний биеийг занданшуулсан бөгөөд өөрөө ч түүнтэй адилхан эмэгтэйтэй гэрлэсэн байдаг.Тэрээр эхнэрээ ч нас барсны дараа  занданшуулж, эрдэм шинжилгээ судалгаанд зориулан хадгалсан гэдэг. Гитлерын довтолгооны үеэр занданшуулсан шарилуудыг Осло рүү зөөж хадгалж байгаад сүүлд Мексикт аваачиж оршуулсан байна.

 
Анни Джонс Элиот  бол  үсээр бүрхсэн царайтай төрсөн охин гэдэг. Охиныг харсан нэгэн циркийн менежер эцэг эхэд нь долоо хоногийн 150 ам.доллараар өөрийн циркэд ажиллуулах санал тавьсан байдаг. Эцэг эх нь шууд л зөвшөөрчээ.
 Анни бол бүх дэлхийгээр аялсан эмэгтэй. Тэрээр маш олон шүтэн бишрэгчтэй бөгөөд түүнтэй гэрлэхийг хүсэх эрчүүд маш олон байсан гэдэг.
 

Хоёр ч удаа хүнтэй гэрлэсэн байдаг. Анх 15 настай байхдаа хүнтэй гэрлэж, удалгүй салсан бөгөөд сүүлд өөрийнхөө шүтэн бишрэгчтэй гэрлэсэн байна. Харамсалтай нь нөхөр нь тийм удаан хамт байгаагүй гэдэг. Анни 1902 онд нас барсан бөгөөд түүний хөрөгтэй шуудангийн марк, ил захидал худалдаанд гаргасан байна. 

 
Клементина Делейт өсвөр насандаа түүний нүүрэнд бүдүүн үс ургахыг мэдэрч эхэлсэн бөгөөд байнга хусах болсон байна. Клементина нэгэн удаа зах дээр худалдаа хийхээр явж байгаад сахалтай түүнийг хүмүүс тойрон бүчихийг хараад цаашид сахлаа хусахгүй гэж шийдсэн байна.
 
 
Удалгүй тэр маш алдартай болж, “ Сахалтай эмэгтэй Кафе” нэртэй хоолны газраа нээсэн бөгөөд хүмүүс ч үйлчлүүлэх дуртай байсны ачаар баян чинээлэг амьдарсан гэдэг.
 
Тэрээр Гитлерийн төрсөн өдрөөр нас барсан бөгөөд сонингууд Гитлерт баяр хүргэж, Клементинад эмгэнэл илэрхийлсэн байдаг.
 
Сидония Дебарчи  бол сахалтай эмэгтэйчүүдийн дундах ганц язгууртан гаралтай бүсгүй. Гүнгийн гэргий болж, тэднийд ирэхдээ л өөрийнх нь нүүрэн дээр шигүү үс ургахыг анзаарсан байна.

Гэвч нөхөр нь түүнийг сахлаа хусахыг хоригложээ.Хэдийгээр нөхөр нь уурлаж байсан ч ахин хөрөнгө чинээтэй болоход эхнэрийнх нь сахал, өөрийнх нь тарган бие, хүүгийнх нь одой байдал дэм болно гэдэгт итгэлтэй байв. Үнэхээр энэ гурав хамтдаа нэг циркийн үзүүлбэрт орж багагүй мөнгө халаасалж чаддаг байсан гэнэ.
 
Грейс Гилберт 18 настайгаасаа л мөнгөний төлөө олны өмнө гардаг байв. Хэдийгээр нөхөрт гарсан ч тэрээр бүхий л амьдралынхаа туршид циркийн амьд үзүүлэн болон мөнгө олдог байсан гэдэг. Тухайн үедээ загварын шоу болох Кони Айлендын байнгын зочин байжээ.

 
Мадемуазель Жан Девере  кабаре шоуны гайхалтай амжилттай жүжигчин байв.


 

 


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан