Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Залуу насаа хадгалж чаддаг 10 хүн


Хүн төрөлхтөн залуу насаа хадгалахын тулд шинжлэх ухааны бүхий л боломжийг эрж хайж байхад зарим хүн өөр өөрийн гэсэн жорыг аль хэдийнэ олчихсон байдаг. Нас биед хүрсэн ч ийм хүмүүсээс заримдаа дэлгүүрт насанд хүрсэн гэдгээ батлахыг шаарддаг бол заримыг нь хэвлэлийнхэн ангуучилж, нөгөө хэсэг нь олон нийтийн сүлжээгээр од болдог. Үеийнхнээсээ үе мултарсан залуу харагддаг 10 хүний талаарх мэдээллийг танилцуулья.

Чуандо Тан, 50 настай

Сингапурын гэрэл зурагчин Чуандо Тан өмнө нь загвал өмсөгчөөр ажиллаж байв. Гэхдээ өнөөдөр ч түүнийг хүсвэл загварын агентлагууд ажил санал болгоход бэлэн байдаг. Тэрээр өдгөө 50 настай ч толигор арьс, булчинлаг биеэрээ бүсгүйчүүд төдийгүй залуусын нүдийг ч хужирласаар байна.

Памела Джейкобс, 54 настай

Памела Джейкобс өөрийн наснаас хоёр дахин залуу харагддаг. Тэрээр иогоор хичээллэж, эрүүл хооллолтыг эрхэмлэж, үргэлж кокосын тосоор арьсаа тосолдог нь залуу сайхан харагдахын нууц нь гэж хэлдэг. Түүнийг хүүтэйгээ хамт явахад нь найз бүсгүй гэж үргэлж андуурдаг гэнэ.

Масако Мизутани, 49 настай

Масако Мизутани бол өмнө нь загвар өмсч байв. Хоёр хүүхдийн ээж мөнхийн залуу Масако хэмээн япончууд түүнийг хүндэлдэг. Сайн нойр, зөв хооллолт, муу зуршлаас татгалдаг, витамин Е болоод нүүрний иллэг нь түүний залуу сайхан харагдахын нууц гэж тэр хэлдэг.

«Загварын эмээ» Жаклин, 47 настай

 Жаклин  бол хоёр ачтай, серби эмэгтэй. Гэхдээ түүнийг хэн ч эмээ гэж дуудамгүй харагдаж байгаа биз Жаклин хобби бол загвар. Тэрээр бүсгүйчүүдэд өөрийнхөө насанд бүү анхаарал хандуул гэж зөвлөх дуртай. Өөрийнхөө гоо үзэсгэлэнгийн нууцыг одоогоор дэлгээгүй гэнэ. 

Нандана Сен, 49 настай

 Энэтхэгийн жүжигчин 49 настай Нандана Сен (зүүн гар талд байгаа нь ) бол сайхан харагдаад зогсохгүй сайн үйлсийн элч юм. Түүнийг гоо үзэсгэлэнгээ хадгалахад зөв хооллолт хамгийн чухал нөлөө үзүүлдэг гэдэг. “Өдөрт найман аяга ус уу, найман цаг унт, найман тэврэлт бэлэглэ” гэсэн өөрийн наймын дүрмээр амьдардаг.
 
Дебби Пламбли, 50 настай

Англи бүсгүй Дебби Пламблиг хүүхдүүдийнхээ найз шиг харагдаж байна гэж үргэлж хэлдэг гэнэ. Ингэж хэлүүлэхийн тулд тэр багагүй хичээсэн гэдэг нь тодорхой. Дебби 20 наснаасаа эхлэн өдөрт 2 литр ус уудаг болсон бөгөөд хийжүүлсэн бүтээгдэхүүн, цай, кофеноос бүрэн татгалзжээ.

Рита Русич, 57 настай

Хорват гаралтай Италийн кинопродюссер Ритаг 57 настай гэхээр итгэх хүн ховор. Тэрээр өөрийн наснаас 20 жилээр залуу харагдахын тулд байнга спортоор хичээллэдэг.

Эллен Эктор, 64 настай

64 настай фитнес-тренер Эллен Эктор (зүүн гар талд) охиныхоо дэргэд усны хувцас өмсч зогсоод зургаа авхуулах дуртай. Тэрээр сайхан харагдахын нууцаа ердөө байнгын бэлтгэл сургуулилт гэдэг. Мөн цагаан хоолтон болсных гэдэг аж.

Аннет Ларкинс, 75 настай

Майамигийн Аннет хэмээх энэ эмэгтэйг үргэлж хэвлэлийнхэн элдэв шоу, ярилцлагад урьдаг. Харин тэрээр өөрийн сайхан харагдахын нууцыг эрүүл зөв хооллолт гэж хэлдэг. Тэрээр өөрийн гараар хүнсний ногоогоо тарьж, хүнсэндээ хэрэглэдэг.

Эрнестин Шеперд, 81 настай

81 настай бодибилденгийн тамирчин тэрээр АНУ-ын ахмадын аваргын цомыг жил бүр хүртсээр байна. Тэрээр 56 наснаасаа энэ спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд үүнээс өмнө нь амьдралаа түргэн хоол, амттангүйгээр төсөөлж байгаагүй гэдэг. Өнөөдөр тэрээр өдөр бүр спорт зааланд хичээллэж, зөв хооллож бас сайн унтдаг. Тэрээр эрүүл залуу байхыг хүсвэл сайн алхаж, зөв хооллож, хангалттай ус уух хэрэгтэй гэж зөвлөдөг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан